
Лууванд агуулагддаг амин дэмүүдийн 8 шидэт тус:
Каротин нь чийгшүүлж, залуужуулна.
Витамин PP нь арьсны өнгийг хамгаалж, бүтцийг сайжруулна.
А аминдэм нь арьсыг тайвшруулж, зөөлрүүлдэг.
Витамин В9 нь хэт ягаан туяанаас хамгаалдаг.
Витамин С нь шарх, бичил гэмтлийг эдгээдэг. Үрэвсэлтэй тэмцэж, эсийн коллагены нийлэгжилтийг идэвхжүүлдэг.
Кали нь арьсны эсийн чийгшлийн түвшинг хянах ба ингэснээр хуурайших, холцруудахаас сэргийлнэ.
Луувангийн шүүс нь жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд маш хэрэгтэй. Лууван нь хөхний сүүний биологийн шинж чанарыг сайжруулж, хүүхдийн дархлааг бэхжүүлэхэд тусалдаг идэвхтэй микроэлементүүдээр хангадаг. Гэсэн хэдий ч бета-каротин нь хөхний сүүтэй хамт хүүхдийн биед ороход арьсны өнгө өөрчлөгдөж, нарны гэрэлд мэдрэмтгий байдал нэмэгддэг өдөрт нэг шилийг уувал зохимжтой.
Лууванд агуулагдах А аминдэм нь бодисын солилцоог хурдасгаж, үндэст агуулагдах тартроны хүчил нь нүүрс ус өөх болж хувирахаас сэргийлдэг тул лууван нь жингээ хасахад маш сайн байдаг" гэж хоол тэжээлийн мэргэжилтэн тайлбарладаг.
Лууван нь арьсанд сайн нөлөө үзүүлэхээс гадна альфа, бета каротин, лютеин зэргээр дамжуулан хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг.
Эх сурвалж: https://ria.ru/20210323/morkov-1602526561.html
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.