Өнөөдөр Майкл Жордан торгуулийн шугамын араас үсэрч дохсон өдөр

Twitter Print
2023 оны 02-р сар 06-нд 13:18 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Майкл Жордан торгуулийн шугамын араас үсэрч дохсон өдөр

1988 оны 02-р сарын 06-ны өдөр алдарт сагсан бөмбөгч Майкл Жордан /Michael Jordan/ өөрийн нэрийн хуудас болох “Нисдэг Жордан” гэх хочийг нь мөнхөлж өгсөн дохолтоо хийсэн юм.

Энэ бол NBA-ийн бүх оддын тоглолтын эхний өдөр байсан бөгөөд Чикаго хотд болсон уг тэмцээний цагирган дээрээс довтлох /All-Star Slam Dunk Contest/ тэмцээний сүүлийн шатанд Жордан торгуулийн шидэлтийн зураасны гаднаас үсэрч дохсоноор ялалт авсан юм.

Эцсийн шатанд тэрээр Атланта Хавкс багийн сүпер тоглогч Доминик Уйлкинстэй /Dominique Wilkins/ үлдээд байв. Тэдний өрсөлдөгчид нь 1986 оны цагирган дээрээс довтлох тэмцээний аварга Спуд Уэбб /Spud Webb/, Хьюстоны Отис Смит /Otis Smith/, Портландын өндөрт нисдэг Клайд Дрекслер /Clyde Drexler/ нар байсан бөгөөд сүүлийн шатанд хоёр аварга үлдээд байв.

Тэдний өрсөлдөөн 1985 онд эхэлсэн бөгөөд тус онд Уйлкинс Чикагогийн шинэхэн тоглогчийг ялж аварга болж байлаа. Харин 1986 онд Жордан, 1987 онд Уйлкинс бэртэлтэй байсан тул тэд хоорондоо таараагүй.

Чикаго Буллзийн цэнгэлдэхэд ирсэн 18,403 хөгжөөн дэмжигчид үнэхээр гайхалтай өрсөлдөөний гэрч болсон бөгөөд 1987 онд энэ төрлийн аварга болоод байсан Жорданы хувьд өөрийн талбай, ордондоо гэсэн давуу тал байсан юм. Тэд хэний ч урмыг хугалаагүй бөгөөд урьд өмнө хэзээ ч харж байгаагүй гайхалтай, чамин данкуудыг ээлжлэн үзүүлэв.

Уйлкинс тэмцээний өмнө “Чикагогийнхны хүлээлт өнөөдөр биелэхгүй байж мэднэ” гэсэн утгатай мэдэгдэл хийгээд байв. Тэр ч тийм худал сайрхал байгаагүй бөгөөд сүүлийн шатанд үлдсэн хоёр тамирчин үндсэн зургаан оролдлогынхоо дөрөвт нь хамгийн дээд оноо болох 50 оноо авсан билээ.

Эхний хоёр үзүүлбэрийн дараа Уйлкинс 100 оноотой, Жордан 97 оноотой байсан бөгөөд Жорданы хувьд 50 оноо авч байж л түрүүлэх боломжтой байв. Харин Уйлкинсийн сүүлийн хоёр гараараа бөмбөгөө барьж байгаад салхин тээрмийн эргэлт хийж дохсон үзүүлбэрт 45 оноо өгсөн юм. Ингээд түүний оноо 145 болсон. Жордан түүний оноонд гайхсан бөгөөд “Би л байсан бол 49 юм уу? 50 оноо өгөх байсан” гэж байв. Одоо тэрээр 49 оноо авахад л өрсөлдөгчөө ялж хоёр дахь удаагаа цом өргөх байлаа.

Тэрээр талбай дээр гарсны дараа торгуулийн шидэлтийн шугам дээр очиж хөлөө тавьж үзсэний дараа талбайн эсрэг талруу зүгэлсэн юм. Түүний юу хийх гэж байгааг үзэгчид ч мэдэж байлаа. Энэ бол 1976 оны ABA Slum Dunk Contest-ийн үеэр анх Dr.J хочит Жулиус Ирвингийн /Julius Winfield Erving II/ анх үзүүлж тус тэмцээнд түрүүлж байсан торгуулийн шидэлтийн /free-throw line/ шугмын араас “нисэх” үзүүлбэр байв.

Түүний үзүүлбэр төгс болсон бөгөөд 23 метр орчим зайд гүйж 26,2 км/цаг хурд авсан бөгөөд 5,8 метр орчим зайг туулахдаа агаарт 0,8 сек орчим тогтсон гэж үзжээ. Агаар дээр тогтсон хугацаа нь 2016 оны олимпийн уртын харайлтын хүрэл медальт Грег Рутерфордын /Greg Rutherford/ амжилттай ижил байсан байна.

Шүүгчид Жорданы энэхүү гайхалтай, төгс үзүүлбэрт 50 оноо өгснөөр 147 оноотой болж хоёр дахь удаагаа бүх оддын тоглолтын цагирган дээрээс довтлох тэмцээний цомыг өргөв. Ингэж Чикагогийн шүтэн бишрэгчид магнайгаа хагартал баярлцгааж, нэгэн гайхалтай тэмцээний гэрч болцгоосон.

Түүнийг сүүлийн дохолтоо хийчихээд үзэгчдийн суудалруу харахад Dr.J сууж байсан гэдэг.

Маргааш нь болсон бүх оддын тоглолтонд Майкл Жордан үнэ цэнэтэй тоглогчийн MVP шагналыг хүртсэн бөгөөд тэрээр дараалсан ялалтуудаа дүгнэхдээ өөрийн талбай дээр байхын давуу талыг мэдэрч байснаа өгүүлсэн байдаг бөгөөд “Хэрэв би Чикагод байгаагүй бол үүнээс өөр үр дүн гарч болох байсан” гэжээ.

Түүний нисч байх үеийн дүрсийг Найк /Nice/ компани лого болгон өөрийн нэр дээр патентжуулж авсан бөгөөд 1985 оноос гараад байсан Air Jordan цуврал брэнддээ ашиглаж ирсэн.

Сонирхолтой нь Эйр Жордан брэнд нь Иордан улсын 1950-1961 оны хооронд үйл ажиллагаагаа явуулж асан Air Jordan нислэгийн үйлчилгээний компанитай андуурагддаг гэнэ шүү.

Гүндсамбуугийн Ариунчулуун

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (197.211.53.61) 2023-03-04 14:47
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • DR. PRADHAN

      (197.211.53.61) 2023-03-04 14:47
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах