Өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгажээ

2014 оны 12-р сар 05-нд 09:29 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсан талаар хяналт шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгөхөөр нийслэлийн  Ерөнхий менежерийн нэрэмжит  шалгалтыг  зохион байгуулж нэгдсэн дүнгээ гаргажээ.

Үзлэг шалгалтад нийслэлийн төвийн зургаан дүүрэг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ хамрагдсан юм.

Эдгээр газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан байдлыг газар дээр нь үзэж танилцсан байна. Шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар 13.6 оноогоор Чингэлтэй дүүрэг тэргүүн  байр, 13.2 оноогоор Баянгол дүүрэг удаах байр, 12.6 оноогоор Сүхбаатар дүүрэг гуравдугаар байр эзэлжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.