Гар утаснууд "UHD" дэлгэцтэй болно

Twitter Print
2014 оны 12-р сар 05-нд 15:17 цагт
Мэдээний зураг,

Ultra high defination (UHD) гэсэн шинэ систем сүүлийн үеийн хамгийн өндөр нягтралтай дүрс үзүүлдэг. Дэлхийд ухаалаг гар утасны борлуулалтаараа тэргүүлэгчдийн нэг "Samsung" компани өөрийн бүтээгдхүүнүүдээ улам боловсронгуй болгож, гар утсаараа телевизийн нэвтрүүлгүүдийг бүрэн үзэх боломжтой "UHD" системийг нэвтрүүлэхээр зэхэж байгаагаа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл тус компани,  дэлхийд  анх удаагаа энэхүү шинэ технологи бүхий дэлгэцтэй  "Galaxy S6" утсаа ирэх 2015 оны хоёрдугаар улиралд зах зээл дээр гаргахаар төлөвлөж байгаа аж. 

Энэ нь одоогийн "HD" дэлгэцтэй утаснаас хоёр дахин тод, нарийвчлал, нягтралтай байх юм. Хэрэглэгчид "UHD"  дэлгэцтэй ухаалаг гар утсаар телевизийн  "UHD" сувгуудыг үзэж боломжтой болно.  "Samsung" компани тус утсаа 2015 оны сүүл гэхэд дэлхий дахинаа 25 сая ширхэг, 2017 онд 100 сая ширхэг, 2018 онд 200 сая ширхэг худалдаалагдна гэсэн тооцоог хийгээд байгаа гэнэ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.