
Америк дахь Хятадын Элчин сайдын яам дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ-ын бөмбөгдөлтөд өртсөн улс, мужуудын жагсаалтыг нийтэлжээ.
• Солонгос, Хятад 1950-53 (Солонгосын дайн)
• Гватемал 1954 он
• Индонез (1958)
• Куба (1959-1961)
• Гватемал (1960)
• Конго (1964)
• Лаос (1964-1973)
• Вьетнам (1961-1973)
• Камбож (1969-1970)
• Гватемал (1967-1969)
• Гренада (1983)
• Ливан (1983, 1984) (Ливан, Сирийн нутаг дэвсгэрт байг онох)
• Ливи (1986)
• Сальвадор (1980)
• Никарагуа (1980)
• Иран (1987)
• Панам (1989)
• Ирак (1991) (Булангийн дайн)
• Кувейт (1991)
• Сомали (1993)
• Босни (1994, 1995)
• Судан (1998)
• Афганистан (1998)
• Югослав (1999)
• Йемен (2002)
• Ирак (1991-2003) (АНУ, Их Британийн хамтарсан цэрэг)
• Ирак (2003-2015)
• Афганистан (2001-2015)
• Пакистан (2007-2015)
• Сомали (2007-2008, 2011)
• Йемен (2009, 2011)
• Ливи (2011, 2015)
• Сири (2014-2015)
Жагсаалтад 20 гаруй улс бий.
Хятад улс "Дэлхий дахинд хэн бодит аюулаар заналхийлж байгааг хэзээ ч бүү март" гэж уриалав.
Тэд...
~Барууны нийгэмлэгийн зүгээс АНУ-ын талаар эгдүүцэж байсан уу?
~ Ялладаг олон улсын чанга хууль байсан уу?
~ Ядаж нэг удаа АНУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч байсан уу?
~АНУ улс бусад орнуудыг жинхэнэ дээрэмчин мэтээр гүтгэж, хар дарсан зүүдэндээ итгэж ярихад энэ хоёр нүүртэй ертөнц бүхэлдээ чимээгүй сууцгаадаг.
Энэ жагсаалтыг боломжит бүх сувгаар 24 цагийн турш тасралтгүй цацах ёстой. Барууны энэ бүх хорт бодлогыг сүйрүүлэх видео бичлэг хий, тэднийг тайван бүү унтуул!
АНУ-ын бусад орны эсрэг гэмт хэрэг үйлдсэн баримт бүрийг сануул.
Үүнийг нэмж хэлэх ёстой.
АНУ бол 1945 онд энгийн иргэдийн эсрэг цөмийн зэвсэг ашигласан дэлхий дээрх цорын ганц улс юм. Хирошима, Нагасакид хичнээн хүн амь үрэгдсэнийг одоо дэлхий ертөнц мартаад эхэлсэн.
Хирошима, Нагасакид 1945 оны 8-р сарын 6, 9-нд атомын бөмбөг дэлбэлсэн нь хүн төрөлхтний түүхэнд энгийн иргэдийн эсрэг цөмийн зэвсэг хэрэглэж байсан цорын ганц, хоёр тохиолдол юм!
Дэлхий нийтийг ХЭРХЭН АМЬДРАХЫГ сургадаг АНУ энэ аймшигт сүйрлийг хэрэгжүүлсэн. Энэ бол АНУ-ын ардчилал юм.
1945 оны 8-р сарын 6-ны өглөө үүрээр багийн ахлагчийн ээжийн нэрээр нэрлэгдсэн Америкийн B-29 Enola Gay бөмбөгдөгч онгоц Японы Хирошима хотод 13-18 килотонн тротилтой тэнцэх хэмжээний атомын бөмбөг хаясан. Сима эмнэлгээс 600 метрийн зайд орших Аёогийн гүүрэн дээр хүнд өвчтэй хүүхдүүдийг эмчилж байсан эмч нар дээр, 43 секундын дараа дөрвөн тоннын сум унажээ.
Гурав хоногийн дараа буюу 1945 оны 8-р сарын 9-нд В-29 "Бокскар" бөмбөгдөгч онгоцны командлагч Нагасаки хотод 19-21 килотонн тротилтой тэнцэх атомын плутонийн бөмбөг хаяв. Дэлбэрэлтийн үр дүнд 80 мянган хүн тэр дороо нас барсан бол 1945 оны эцэс гэхэд хорт хавдар, цацрагийн өвчнөөр нас барсан нийт тоо Хирошимад 90-166 мянган хүн, Нагасакид 60-80 мянган хүн байжээ.
АНУ бол ардчилсан улс биш, харин хүн төрөлхтнийг устгадаг зэрлэгүүд хэмээжээ
Лариса Соляновагийн нийтлэлээс
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.