Согтуу эмч мэс засал хийжээ

Twitter Print
2014 оны 12-р сар 05-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Солонгосын Инчон хотын нэгэн эмнэлгийн түргэн тусламжийн эмч, гурван настай хүүгийн эрүүний хэсгийн урагдсан арьсыг оёх мэс засал хийхдээ согтуу байсан тухай мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллээр шуугиан дэгдээлээ.

Утай зам дээр хальтран унасан гурван настай хүүгийн эрүүний доод хэсгийн арьс язран урагдсан бөгөөд түүнийг оёулахаар аав, ээж хоёр нь ойролцоох  том эмнэлгийн түргэн тусламжийн хэсэг дээр очсон байна. Тухайн үед хүүг хүлээн авсан эмч нь согтуу мэт санагдсан ч хүүгийн эцэг, эх ээж, аав нь ач холбогдол өгөөгүй аж.  

Хэсэг хугацааны дараа хүүгийнхээ эрүүний арьсыг харсан тэд тэр даруй цагдаа дуудан, эмчийг согтуу эсэхийг шалгуулахад тэрбээр үнэхээр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Халамцуу эмч ердөө гурван оёдол тавиад болох байсан хэсгийг даавуу оёж байгаа мэт олон дахин хатган оёхдоо  зохих ёсны цэвэрлэгээ, ариутгалыг огт хийгээгүй байна. Гэм нь илэрсэн тэрбээр хүүгийн ээж, аавын өмнө өвдөг сөхрөн уучлалт гуйж бүх хохирол, төлбөрийг төлөхөө мэдэгдсэн ч тэд үүнийг хүлээж авсангүй.

Энэхүү хариуцлаггүй үлдэлд нь тэр эмчийн хамт өөр бусад есөн эмч, сувилагч, тасгийн дарга нарыг ажлаас нь халахаар болсон байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.