Токиогийн “Их дуулга”-ын эхний өдөр манай зургаан бөх барилдана

Twitter Print
2014 оны 12-р сар 05-нд 08:39 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Японы Токио хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлж байна. Энэ удаа 65 орны эрэгтэй, эмэгтэй 424 тамирчин оролцож байгаа юм. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ийн барилдаанууд болно. Манай улсаас 2014 оны дэлхийн аварга Г.Болдбаатар, 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, 2014 оны Азийн наадмын аварга Д.Төмөрхүлэг тэргүүтэй тамирчид эх орноо төлөөлөн оролцож байгаа. Г.Болдбаатар эхний тойрогт гоц мөргөж, АНУ-ын К.Аарон, Узбекситаны У.Диёорбек нарын ялсантай нь хоёрдугаар тойрогт барилдана. Харин Д.Амартүвшин эхний тойрогт мөн л гоц мөргөж, Испанийн Г.Франсискотой, Д.Төмөрхүлэг хоёрдугаар тойрогт Италийн В.Элиотой оноолт таарсан аж.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Отгонцэцэг эхний тойрогт гоц мөргөж, Словенийн У.Кристина, Японы А.Харуна нарын ялсантай нь дараагийн тойрогт барилдана. Мөн 52 кг-д ОУХМ А.Цолмон эхний тойрогт ОХУ-ын Р.Юлиятай, 57 кг-д Д.Сумъяа эхний тойрогт гоц мөргөж, Люксембургийн М.Марийтай хоёрдугаар тойрогт учраа таарлаа.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.