Жүжигчин С.Ариунбямбын тоглосон Хятадын олон ангит кино үзэгчдийн хүртээл болно

Twitter Print
2019 оны 12-р сар 25-нд 16:43 цагт
Мэдээний зураг,

2019 оны зургаадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Хятад улс даяар нээлтээ хийсэн Хонконгийн "The Longest Day in Chang”an"  буюу  “Чан Ан дахь хамгийн урт өдөр”  хэмээх түүхэн сэдэвт уран бүтээлд жүжигчин С.Ариунбямба дүр бүтээжээ. 

Тус кино өнөөдрөөс эхлэн "Asian Box" сувгаар үзэгчдийн хүртээл болох гэж байна. Жүжигчин С.Ариунбямба тус кинонд Тангуд түрэгүүдийг эзэлснийг эсэргүүцэн боссон сайн дурын, шилдэг 50 түрэг баатрын дэд даамал болох Ма Гэ Арын дүрийг бүтээжээ. Түүхэн кино 40 ангитай. 

Үзэгчдийн хүртээл болсон даруйдаа Хятадын топ 10 киноны жагсаалтыг тэргүүлж эхэлсэн тус кино Ази, Европын олон оронд нээлтээ хийж, багагүй амжилт үзүүлсэн. Кинонд эсрэг талын дүр бүтээсэн Монголын жүжигчин С.Ариунбямба олон улсад ч мөн алдаршиж, олны анхаарлыг татаж байна. 

Тус бүтээлийн найруулагчаар Хятадын алдарт найруулагч Цоу Дэний ажилласан ба зураг авалт 2017 оны арваннэгдүгээр сард эхэлж, 2018 оны наймдугаар сард дуусчээ. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.