Хүүхдээ эдгээр зүйлсийг хийхийг нь бүү хориглоорой

Twitter Print
2019 оны 10-р сар 22-нд 11:44 цагт
Мэдээний зураг,

Хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насыг хариуцаж байгаагийн хувьд зарим эцэг, эхчүүд хэт их зүйлд хориг тогтоож, тэдний бүхий л үйл хөдлөлийг хянах гэж хичээдэг. 

Гэтэл үнэн хэрэгтээ үргэлж “Болохгүй”, “Үгүй” гэж хэлэх нь хүүхдийг өөртөө итгэлгүй, хулчгар нэгэн болгон хувиргадаг байна. Тиймээс хэрвээ хүүхэд чинь дараах зүйлсийг хийж байвал та битгий уурлаж байгаарай.

1.Хоббигоо өөрөө сонгох

Эцэг, эхчүүдэд хүүхэд нь заавал аав, ээжийгээ дуурайсан байх ёстой гэсэн ойлголт бий. Тиймээс ч тэд хүүхдүүдээ өөрсдийнх нь бодсоноос өөр зүйлийг сонирхоход ихээхэн бухимддаг. Улмаар үзэл бодлоо тулгаж эхэлдэг бөгөөд энэ нь хүүхдүүдийн эцэг, эхдээ хандах хандлага, итгэлийг алдагдуулж байдаг юм. Хэдийгээр тэд хүүхдээ хүсэл мөрөөдөл, зорилготой байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч сонирхлын тал дээр санал нийлэх нь ховор байдаг аж.

2.Төсөөлөн бодох

Хүүхдүүд ихэнхдээ төсөөллийнхөө дагуу өөрийн гэсэн ертөнцийг бүтээдэг. Төсөөлөн бодох гэдэг нь нэг талаасаа хүүхдийн тоглоом юм. Мөн тэд эцэг, эх нь тэрхүү байдалд хэрхэн хандахыг шалгаж үзэхийг хүсдэг байна. Энэ тохиолдолд та хүүхдээ шийтгэж, загнаж, зэмлэх хэрэггүй. Эс бөгөөс тэр танд итгэхээ больж, сэтгэл санааг чинь тайван байлгахын тулд ирээдүйд худал ярих хандлагатай болдог. Тиймд хүүхдийнхээ төсөөллийг худлаа хэлж байгаагаас нь ялгаж сураарай.

Related image

3.Үсрэх, орилох, гүйх

Биеийн хөдөлгөөн нь хүүхдүүдэд тайвширч, хуримтлагдсан энергиэ зарцуулахад тусалдаг бөгөөд тэд нэг газраа, нэг байрлалтай 40 минут суухад л стрессийг мэдэрдэг байна. Түүнчлэн үсрэх, гүйх, харайх, орилох гэх мэт мэдрэмжүүд зөвхөн хүүхэд насанд л идэвхтэй байдаг аж. Тиймээс эдгээр үйлдлүүдийг олон нийтийн газар хязгаарлаж болох ч гэртээ хүссэнээр нь байлгах хэрэгтэй юм.

4.Сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлэх

Үнэн хэрэгтээ хүүхэд биднээс 10 дахин их сэтгэл хөдлөлтэй байдаг ба тэд уйлж, уурлаж өөрийнхөө айдас, гомдол, бухимдал, атаархлаа илэрхийлдэг юм. Тиймээс хүүхдэдээ битгий уйл, уйлах нь ичгэвтэр хэрэг гэж ойлгуулах гэсний хэрэггүй. Түүнчлэн тэд сэтгэл хөдлөлөө хянаж сураагүй байдаг учир хүчээр уйлахыг нь зогсоох шаардлагагүй билээ.

Related image

5.Өөрийгөө хэн нэгэн болгож төсөөлөх

Заримдаа хүүхдийн хүсэл мөрөөдөл томчуудад хачирхалтай санагддаг. Учир нь, хааяа тэд өөрсдийгөө ямар нэгэн баатар, алдартан биш харин угаагч, эсвэл үйлчлэгч мэтээр төсөөлөх нь бий. Гэхдээ та хүүхдээ загналгүйгээр яагаад тэр мэргэжил анхаарлыг нь татсан болохыг асуух хэрэгтэй юм.

6.Найз нөхдөө сонгох

Хүүхэд өсөж том болохын хэрээр хүсэл сонирхолдоо тулгуурлаж, найз нөхдөө өөрөө сонгохыг хүсдэг. Тиймээс хэрвээ тэр муу хүмүүстэй нийлээгүй л бол хүүхдийнхээ үзэл бодлыг хүндэтгэж үзээрэй. Мөн та хүүхдэдээ “Сайн болон муу зүйл”-ийн ялгааг зааж өгснөөр ирээдүйд санаа амар байж чадах юм. Харин найзуудыг нь муулж, дургүйцлээ илэрхийлбэл тэд танд итгэх итгэлээ алдах болно шүү.

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.