Л.Месси хаашаа явах вэ

Twitter Print
2014 оны 12-р сар 04-нд 17:19 цагт
Мэдээний зураг,

Аргентины алдарт хөлбөмбөгч Л.Месси “Барселона”-д тоглож байгаа. Каталоны багийн өмнөөс гурван удаа “Аваргуудын лиг”-т түрүүлж, дөрвөн жил дараалан “Дэлхийн шилдэг” хөлбөмбөгчны шагнал хүртсэн тэрээр багаасаа явах тухай мэдэгдсэн. Шинэ гэрээ түүний сэтгэлд таарахгүй байгаагаа хэлсэн аж. Харин энэ мэдэгдлийн дараа шигшээ багийн анд “Манчестер Сити”-гийн тоглоогч С.Агуэро түүнийг ятгаж чадах хамгийн боломжтой тоглогч хэмээн үзэж байна. Энэ тухай ч С.Агуэро хэлэхдээ “Энэ бол хүнд хүсэлт. Гэхдээ би түүнийг ятгахыг хичээх болно. Мэдээж хөгжөөн дэмчигч бүр цэнгэлдэх хүрээлэндээ дэлхийн шилдэг хөлбөмбөгчинг тоглуулахыг хүснэ. Тийм болохоор Англид ирэхийг нь ятгахыг хичээнэ” гэсэн юм.

Л.Мессигийн одоогийн гэрээ нь 2018 онд дуусна. Гэхдээ шинэчилсэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Л.Месси багийнхаа удирдлагуудад хэлсэн байна. 13 настайдаа Каталонд ирж байсан дэлхийн шилдэг довтлогч маань “Барселона”-д тоглохдоо клубын түвшинд авч болох бүх шагналыг хүртсэн билээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.