Саудын Араб улс иргэдээ хэрхэн баяжуулсан бэ

Twitter Print
2021 оны 11-р сар 30-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

Монголчууд бид хамгийн аз жаргалтай социалист нийгэм байгуулна хэмээн далан жил хий дэмий хөөрцөглөсөн. Дараа нь хүн бүрийг баяжуулсан капиталист нийгэм байгуулна хэмээн гучин жил хөөрцөглөөд амжилтад хүрсэнгүй. Социализмын үед малчин хүн сард 50-100 төгрөг буюу 10-20 долларын цалин, ажилчид, сэхээтэнүүд сард 500-700 төгрөг буюу 100-150 долларын цалинтай байв. Эдүгээ монголчууд сард 200-280 долларын цалинтай байна. Ийм л байдлаар африкийн ядуу орны түвшинд монголчууд амьдарч байлаа, одоо ч гэсэн амьдарч байна.

Тэгвэл энэ дэлхий дээр иргэддээ хамгийн их анхаарал халамж хүртээдэг баян чинээлэг нэгэн хаант улс оршдог юм шүү. Тэр улсыг Саудын Араб гэдэг юм. Саудын Араб 1932 онд тусгаар тогтнолоо олсон. Саудын Араб улс 2.1 сая квадрат км газар нутагтай, 34.2 сая хүн амтай, нийслэл Эр Рияд хотод 7 сая хүн амьдардаг. Хаант засаглалтай улс. Эзэн хаан нь Салман Абдуль Азиз Аль Сауд. Энэ улсын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ нь 792 тэрбум ам доллар. Нэг хүнд ногдох ДНБ нь 49216 ам доллар. Хүн амын 95.3 хувь нь бичиг үсэгтэй, 8 их дээд сургуультай, 24 000 коллеж, сургуультай. Саудын Араб дэлхийд нефть экспортоор эхний байрт бичигддэг. Нефтийнхээ 95 хувийг экспортолж, нефть орлогынх нь 75 хувийг эзэлдэг. Хатуу хучилттай засмал зам нь 47500 км урт. Саудын Араб улс иргэддээ дараах тэтгэмж халамж, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг. Үүнд:

Инженерийн нэг сарын цалин 10 000 - 20 000 $, Цагдаагийн хурандаагийн сарын цалин 20 000 $, Сувилагчийн сарын цалин -10,000 $ байдаг. Шинэ төрсөн хүүхэд бүрт 70.000$ улсаас олгодог. Шинээр гэрлэгсэн хосуудад орон сууц худалдан авахад нь зориулж - 64.000$ улсаас олгодог. Зарим газар хосуудад 100 квадрат метр орон сууц улсаас үнэгүй олгодог. Хувийн бизнес эхлүүлэхэд нь нэг удаагийн дэмжлэг болгож 50 000$ улсаас олгодог. Ямар нэгэн өндөр татвар, төлөөс иргэдээ ногдуулахыг хориглодог. Боловсрол, эмнэлгийн үйлчилгээ бүгд үнэ төлбөргүй.

АНУ, Канад, Британи, Герман зэрэг өндөр хөгжилтэй улсын их, дээд сургуулиадад сурах оюутнууддаа боловсрол эзэмших, дадлагажихад нь улсын зардлаар үнэгүй суралцуулдаг.

Олон хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулсан хүнсний үндсэн хэрэглээний бараанууд маш бага үнэ бүхий тусгай хямдруулсан сүлжээ дэлгүүрүүдтэй. Хугацаа дууссан хүнсний зүйл худалдсан тохиолдолд цагдаагийн тусгай хэсэгт баривчлагдах эсвэл их хэмжээний торгууль төлдөг . Зарим эмийн сан үнэгүй эм тариа олгодог. Эм хуурамчаар үйлдсэн тохиолдолд цаазаар авах ялтай. Орон сууцны төлбөр гэж байдаггүй.

Оршин суугчид цахилгааны хэрэглээний төлбөр гэж огт төлдөггүй.

"Хуурай хууль"-тай тул архи, спиртийн ундаа хэрэглэдэггүй, худалдах зарах хориотой.

Автомашин, орон сууц худалдан авахад зориулж хүүгүй зээл иргэддээ олгодог.

Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйлчилгээг хуулиар хориглосон.

Энгийн иргэд автомашин худалдаж авах үнийн 50.0 хувийг улсаас даадаг, Улсын Зэвсэгт Хүчний цэргийн албан хаагчдад автомашин худалдан авах үнийн 65.0 хувийг улсаас даадаг. Бензин уснаас хямдхан байдаг. 1 литр бензин 0,14$ буюу 14 центийн үнэтэй байдаг.

Саудын Арабын Салман хаан бол үлэмж их өгөөмөр өглөгч хүн юм.Тэр бээр 2015 онд хаан ширээнд суусан жилдээ олон хүнийг өршөөж шоронгоос сулласан, улс орноо цахилгаанжуулж иргэдээ ундны цэвэр усаар хангах ажилд зориулж 20 тэрбум ам доллар хувиасаа хандивлажээ.

Мөн Мьянмар улсын дүрвэгчдэд зориулж 15 сая ам доллар , Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад короновирустай тэмцэхэд нь тусалж хувиасаа 500.0 сая ам доллар хандивласан өгөөмөр сэтгэлтэй өглөгч хүн юм. Ийм л өглөгч хаантай өгөөмөр баян улс энэ дэлхий дээр оршдог юм даа...

Доржийн СҮХБААТАР

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.