Үсний хаг яагаад үүсдэг вэ

Twitter Print
2021 оны 09-р сар 11-нд 14:33 цагт
Мэдээний зураг,

Нэг л өглөө босоод ирэхэд таны үс хагтчихсан байдаг уу? Тэгээд хэрэглэж буй шампуньдаа буруу өгөөд л өнгөрдөг. Гэтэл хаг гэж яг юу болох, юунаас болж үүсдэг талаар та өмнө нь сонирхож, судалж байсан уу? Хэрвээ үгүй бол заавал уншаад үзээрэй.

Хаг гэж юу вэ?

Хаг бол арьсны хөнгөн хэл­бэрийн өвчин. Энгийн болон хүнд хэлбэрээр илэрдэг. Энгийн хаг нь тол­гойн хуйх улайх, өвдөх зэрэг ноцтой шинж тэмдэг илэрдэггүй. Харин их хэмжээний нунтаг цагаан хаг ялгарч, хуйх загатнаж, толгой угаасны дараа хуйханд хайрс хэлбэрийн тав үлдэж байвал үүнийг арьсны өвчний нэлээд хүнд хэлбэр гэж ойлгож болно.

Хаг яагаад үүсдэг вэ?

Хаг нь амьдрах орчин нөхцөл өөрчлөгдөхөд, хэрэглээний болон ундны ус солигдоход, дааврын үйл ажиллагаа хэвийн бус явагдахад, мэдээж өөрийн үсэнд тохирохгүй шампунь хэрэглэх зэрэг нөхцөлүүдээс болж үүсдэг. Мөн үсний гель, үсний лак, үсний хөөс зэрэг төрөл бүрийн үс арчилгааны чанар муу бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх нь хуйхны арьсны нүхийг таг­лаж, амьсгалах боломжгүй бол­гос­ноор хаг бий болдог байна. Өөх тос, бодисын солилцооны өөрчлөлт, дотоод эрхтний үйл ажиллагаа доголдсоноос болж үс хагтдаг учир нүүрс ус ихээр агуулсан, шарсан, хуурсан хоол хүнс хэрэглэхээс шалтгаалдаг.

Хагнаас хэрхэн ангижрах вэ?

Хаг үүсгэдэг зүйлүүдээс татгалзаж, үс­ний эрүүл ахуйн дэглэмийг сахиснаар хагнаас мэдээж урьдчилан сэргийлж болно. Харин нэгэнт хагдчихсан бол дараах зөвлөгөөг хэрэгжүүлж хагнаас бүрэн ангижрах боломжтой.

Үсээ тохирсон шампуниар зөв угаах хэрэгтэй

Эрүүл сайхан үстэй байх хамгийн энгийн хирнээ чухал жор бол өөрийн үсний онцлогт тохирсон шампуниа сонгон, үсээ зөв угаахаас эхэлнэ. Үсний уг буюу хуйханд тэжээл, чийгийг өгснөөр хуйхны үхжиж, хуурайшсан арьс буюу хагийг арилгах боломжтой. Хагны эсрэг шампуниуд нь энгийн шампунийг бодвол илүү их витамин, чийгшлийг агуулж байдаг учраас хагны эсрэг шампунийг хэрэглэх хэрэгтэй. Харин будагтай, гэмтэлтэй үсний шампуниуд нь химийн бодисыг илүү ихээр агуулж байдаг тул хуйхыг гэмтээн, улам хуурайшуулах магадлалтай. Хагны эсрэг шампунийг үс хуйхандаа жигд түрхэж хөөсрүүлснийхээ дараа, 5 минут байлгаарай. Ингэснээр шампунь таны хуйханд илүү сайн шингэж, үр дүн сайтай байдаг.

Хоол хүнсний хэрэглээгээ өөрчлөх

Өдөрт 2 литр шингэн зүйл тэр дундаа ус уудаг хүний үс ба хуйхны чийгшилт хэвийн байдаг. Мөн хоол хүнсэндээ загас­ны тос, A,C,E,B бүлгийн амин дэмүүдийг агуулсан хүнсний ногоо, жимс жимсгэнэ сайн хэрэглэх хэрэг­тэй. Мах, өндөг, загас, бүх төрлийн цагаан идээ, желатин, хар гурилын болон бүдүүн ширхэгтэй гурилын талх хүний үсэнд сайнаар нөлөөлдөг байна.

Эх сурвалж: Амьдралын 1/4 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.