АНУ-ын өр 18,005 их наяд долларт хүрлээ

Twitter Print
2014 оны 12-р сар 04-нд 16:19 цагт
Мэдээний зураг,

Энэ онд Нэгдсэн улсын өр бүр 18 их наяд долларт долларт хүрчээ. Зөвхөн сүүлийн хоёр өдрийн дотор л гэхэд төрийн өр ойролцоогоор 40 тэрбум доллароор нэмэгдсэн байна.

Нэгдсэн улсын Сангийн яамнаас энэ ухай мэдээллийг олонд дэлгэж төрийн өр нийтдээ 18,005 их наяд доллар болсон нь дээд хэмжээг эвдлээ гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Сүүлийн хоёрхон хоногийн дотор гэнэт 40 тэжрбум доллароор өр нэмэгдсэн явдал Америкийн эдийн засагт шууд сөрөг нөлөө үзүүлж, Бүгд найрамдах намынханаас Холбооны засгийн газрын үрэлгэн бодлогыг шүүмлэх нэгэн шалтаг өгч байгааг шинжээчид тэмдэглэж байна.

Америкийн төлөөлөгчдийн танхимын спикер Жон Бонер болон Сенат дахь олонхийн бүлгийн тэргүүн Митч Макконнелл нар уг асуудалд Конгресс зохих арга хэмжээ авна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдээд энэ их хэмжээний өр тавина гэдэг “Америкчууд үр хойчоосоо хулгай хийж, өвлүүлж үлдээх юу ч үгүй хоцроож байна гэсэн үг” гэж тэмдэглэсэн байна.

Барак Обамагийн засаг барьж байсан үе, 2008 онд АНУ-ын төрийн өр дөрвөн их наяд доллароор нэмэгдсэнийг бага Жорж Буш шүүмжилж байсныг мэргэжилтнүүд өнөөдөр эргэн сануулж байгаа бөгөөд одоогийн энэ засгийн нүүрэнд ч өрийн хэмжээ улам ихээр нэмэгдэж, бүр 70 хувь өссөнийг тэмдэглэж байгаа аж. Тухайн үед Барак Обамаг ерөнхийлөгчийн албан тушаал хүлээн авахад төрийн өр 10,626 их наяд доллар байсан бол ердөө зургаан жил хүрэхгүй хугацаанд өрийн хэмжээ найман их наяд доллароор нэмэгдсэнд мэргэжилтэн шинжээчид гайхширч байна.

Барак Обамаг ерөнхийлөгчийн алба хашиж эхэлсэн эхний дөрвөн жилд АНУ-ын оны төсөв нэг их наяд гаран долларт хүрч байсан бол өнгөрсөн санхүүгийн жилд төсвийн алдагдал бараг 500 тэрбум долларт хүрсэн байна. Хэрвээ одоогийн засаг захиргаанд ямар нэгэн өөрчлөлт хийхгүй нөхцөлд энэ тоо цаашид улам өссөөр байх болно. Цагаан ордны засаг захиргаа удахгүй ирэх оны төсвөө хэлэлцүүлэхээр Конгресст оруулахад өрийн асуудал төрийн төсвийг дахин гацаах болох нь тодорхой байгаа учир асуудал улам ярвигтай болж байгаа аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.