Өвлийн өвгөн 20,000 хүүхдэд бэлэг тараана

Twitter Print
2014 оны 12-р сар 04-нд 15:52 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Шинэ оноо угтан Нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу, амьдралын боломжгүй 20,000 хүүхдэд “Хүүхэд ирээдүйн эзэд” ТББ-аас өвлийн өвгөнөөр дамжуулан, бэлэг тараах юм. Энэ хүрээнд тус байгууллагаас “Ирээдүйн эздэд илгээх бэлэг-20000 ” хандивын аян зохиож буй. Санхүүжилтийг бүрдүүлэх зорилготой уг бүх оддын Гала тоглолт Улаанбаатар паласын концертын их танхимд энэ сарын 11-17-ны хооронд болно.

Тус аян нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудад итгэл өгөх, эх оронч хүн болж төлөвших, цаашдын амьдралд нь тус дэм болох зорилготой юм.

Аяныг Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга, Улаанбаатар палас компани, Монгол Улсын Филармоний уран бүтээлчид, гавьяат жүжигчин Батсүх, гавьяат жүжигчин Төмөрхуяг, гавьяат жүжигчин Бүрнээбаяр, Болд, Чулуунчимэг, Гүррагчаа, Үүрийн туяа зэрэг байгууллага, уран бүтээлчид хамтран, дэмжин ажиллаж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Bubby

      (188.143.232.27) 2016-12-21 13:43
      • 0
      • 0

      likely remember the story behind these pictures- and if this is your first time reading check it out here. A couple of months ago Brett was moving into this &#b8;022ig boy” room and Jennifer wanted

      Хариулах