Шинэ Засгийн газар бүтцээсээ 10 тэрбумыг хэмнэнэ

Twitter Print
2014 оны 12-р сар 04-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өчигдөр өргөн барьсан. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон дор дурдсан асуудал эрхэлсэн зэрэг нийт 19 гишүүн ажиллуулах саналтай байгаагаа танилцуулсан юм. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд доорх сайдууд ажиллахаар төсөлд тусгасан байна.

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
  2. Гадаад хэргийн сайд;
  3. Сангийн сайд;
  4. Хууль зүйн сайд;
  5. Аж үйлдвэрийн сайд;
  6. Батлан хамгаалахын сайд;
  7. Барилга, хот байгуулалтын сайд;
  8. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд;
  9. Зам, тээврийн сайд;
  10. Уул уурхайн сайд;
  11. Хөдөлмөрийн сайд;
  12. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд;
  13. Хүнс, хөдөө аж ахуйн сайд;
  14. Эрчим хүчний сайд;
  15. Эрүүл мэнд, спортын сайд;
  16. Монгол Улсын сайд.

Эл төслийг данхайсан бүтэцтэй төсөл болсон төдийгүй зарим яамдыг татан буулгалаа хэмээн шүүмжлээд байгаа ч Ч.Сайханбилэгийн Засгийн газар шинэ бүтэц гаргаж ирсэн асуудал биш юм. Жишээбэл, 1992-1996 онд Монгол Улсын Засгийн газар 19 сайд, 16 яамтайгаар ажиллаж байсан байна. Мөн энэ Засгийн газрын бүтэцэд өөрчлөлт орж байгаа учраас соёлын асуудлыг боловсролын яам руу, спортын асуудлыг Эрүүл мэндийн яам руу нэгтгэж байгаа юм. Ер нь яамдын тоог нэмж хассанаар хэмнэлт гарахгүй. Харин шинэ Засгийн газар үүрэг нь давхацсан 60 орчим байгууллагыг бусадтай нь нийлүүлэх буюу татан буулгахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр 10 хэдэн тэрбум төгрөгийн хэмнэлт хийнэ хэмээн тооцож байгаа аж. Өөрөөр хэлбэл Засгийн газрын бүтэц данхайгаагүй ба яамдын тоо нэмэгдсэнээр төсөв хэмнэгдэхгүй. Харин яамдын тоон дээр биш доор ажиллах бүтэц дээр гарна гэж үзэж байгаа юм.

Харин яамгүй сайд буюу Монгол улсын сайдын тухайд “Монгол улсын сайд” гэдэг нь хуулийн нэр томъёо юм. Тодруулбал, 2005-2008 онд асуудал эрхэлсэн 2 сайд байсантай адил яамгүй сайд юм. Монгол улсын сайд нь гадаадын хөрөнгө оруулалт, томоохон төсөл хөтөлбөрийг хариуцан ажилладаг бөгөөд эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед маш хэрэгтэй алба юм. 

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.