
Ираны Бендер-Аббас хотын нэгдсэн эмнэлэгт коронавирус туссан 10 өвчтөнг Кума хотоос шилжүүлэн хүргэсний дараа нутгийн иргэд тус эмнэлгийг галдан шатаажээ.
Энэ талаар хоёрдугаар сарын 28-ны өдөр Иран интернейшнл телевизийн сувгаар мэдээлсэн байна. Одоогоор хохирлын талаар мэдээлээгүй байгаа бөгөөд тус улсад коронавирусын халдвар авсан хүмүүсийн тоо 593 болж, 43 хүн амь насаа алдсан гэж мэдээлж байна.
Бендер-Аббас хотын оршин суугчид халдварын голомтоос өвчтэй хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхдээ оршин суугчдад мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй хэмээн эрх баригчдыг буруушааж байгаа юм. Эсэргүүцлээ ийнхүү илэрхийлж эмнэлгийн хэсгийг шатаасан гэлээ.
Үнэн хэрэгтээ коронавирусын халдвар авсан нэг ч иргэнийг тус эмнэлэгч нүүлгэн шилжүүлж авчраагүй хэмээн Анагаахын Их сургуулийн Олон нийттэй харилцах албаны ажилтан Хормозган Фатим Норузян Al Arabiya телевизийн сувагт ярилцлага өгөхдөө дурджээ.
Асуудлыг нарийвчлан шалгаж байна.
Эх сурвалж: iz.ru /Известия/
Орчуулсан: Ц.Мөнхбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
kelek uk oldsonkui ee
(107.181.177.137) 2020-03-02 11:04kkkk
Хариулах
kelek uk oldsonkui ee
(107.181.177.137) 2020-03-02 11:04kkkk
Хариулах