“Филадельфи 76” анхны ялалтаа байгууллаа

Twitter Print
2014 оны 12-р сар 04-нд 14:33 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр NBA-ийн талбайд арван тоглолт боллоо. Эхний таван тоглолтын мэдээллийг бид өмнө хүргэсэн. Шинэ улирал эхлээд багууд 15-18 тоглолт хийгээд байгаа ч “Филадельфи 76” 17 дараалан хожигдож, нэг ч ялалт авч чадаагүй байсан. Харин өнөөдөр “Миннесота Тимбер Уолвез”-ыг талбай дээр нь 85:77-гоор хожиж, анхны ялалтаа байгууллаа. Зочин багаас М.Картер Уильямс 20 оноо, 9 самбар, 9 оновчтой дамжуулалт, Р.Ковингтон 17 оноо, К.МакДаниелс 12 оноо, Н.Симс 10 оноо авсан аж. Тэдний өрсөлдөгч Миннесотагийн тайгын чононуудаас Г.Диэнг 15 оноо, 16 самбар, Т.Янг 16 оноо, М.Уильямс 14 оноо, А.Уиггинс 11 оноогоор багтаа тус болжээ.

Энэ өдрийн бусад тоглолтын хувьд “Хьюстон Рокетс”-“Мемфис Гризлес” 105:96, “Даллас Маверикс”-“Милуоки Бакс” 107:105, “Торонто Рэпторс”-“Юта Жаз” 123:104, “Лос Анжелес Клипперс”-“Орлэндо Мэжик” 114:86-гаар тус тус хожсон байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.