Сайн, муугийн шүтэн барилдлага ёр тэмдгийг шинжихүй

Twitter Print
2020 оны 06-р сар 09-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

Муу ёр

Ажил, амьдралын аливаа үйлийг зорих үед дараах зүйлс тааралдах, харах нь (мэдээллийн хэрэгслээр харах) муу бэлгэдэл, муу ёр мөн.

- Эд, эдлэлийг эвдлэх, шатаах, үүнд оролцох, харах

- Шавар, шаазан эдлэх хагалах, хагарахыг харах

- Хүн уйлах, “Ээ халаг” хэмээн гаслан дуудах, хашгирахыг сонсох

- “Ал”, “устга”, “тасал”, “шатаа” гэх мэт муу үг өгүүлэх, сонсох,

- Алаан, зодоон үйлдэх, харах

- Муур, бич, халиу, могой, үнэг зэрэг амьтад зам хөдлөн гарах

- Хувцас зэргээ уралцах, зовлонтой, үгээгүй ядуу зүдүүг харах

- Том мод, ялалтын туг, үрээр дүүргэсэн сав усанд живж харагдах

- Нар зорчиж буй зүгээс элдэв араатан амьтдын муу дуу гарах

- Эр, эм хоёрын бэлгийн үйл үйлдэж байгааг харах

- Сэтгэлд зохисгүй дайсныг харах

- Өлзий бусын бэлгэдэлтэй зүйл харагдах нь муу ёр шинж мөн.

Өөрт болон бусдад хэрэгтэй сайн үйл бүтээхийг зорьж байгаа бол аль болох дээрх зүйлсийг үзэж харах, оролцохоос зайлсхийж байгаарай. Үзэж харж, сонссон бол бие, хэл, сэтгэлээр буяны үйлд шамдаарай.

Сайн ёр

Ажил, амьдралын аливаа үйлийг зорьж явахад дараах зүйлс үзэгдэж, тааралдвал сайны бэлгэдэл, сайны ёр мөн.

- Үр, тараг зэрэг сайн идээ юмуу эрднэсээр дүүрэн сав харах

- Хонх, зул, цэцэг, будаа, гурил зэрэг харагдах

- Бурханы лагшин харах

- Цагаан хувцас, чимэглэл харах

- Ном, эрдмийн явдал болон ялалтын туг өргөхийг харах

- Сайхан орд харшийн өмнө чимэг хадсан байхыг харах

- Адуун сүрэг, хонин сүрэг үр зулзагаа дагуулан явахыг харах

- Гөрөөс гурваар, таваар, долоогоор гэх мэт сондгой тоотой явах

- Сүргийн манлай, тайван бэлчих үхэр сүрэг харах

- Хүүхдээ дагуулсан үзэсгэлэнтэй ээж явж буйг харах

- Сайн нөхөртэй тааралдах, сайн нэр алдар нь олонд түгсэн, хүч чадалтай хүнийг харах

- Өлзийтэй сайхан дуу сонсох

- Хаад, ноёд дээдсийг өлзийтэй сайн үгээр магтан сайшаах, сонсох

- Явж буй зүгийн эсрэг талд солонго татах. Эдгээр нь сайныг бэлгэдсэн шүтэн барилдлагат, сайн ёр тэмдэг мөн.

Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, доктор Г.Одонцэцэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.