
Сар шинийн баяраар айл гэрийн хүндэтгэлийн идээ болсон хэвийн боовоо ашиглаж, амтат кекс хийх аргыг хуваалцаж байна.
Жор:
-Ул боов 1 ш
-Өндөг 2 ш
-Сүү 200 гр
-Сахар 100 гр
-Бялууны хөөлгөгч 1 уут
-Ванил пуддинг 2 цайны халбага
Хийх арга: Эхлээд хэвийн боовоо жижиглэж бутлаад миксердээрэй. Мөн 2 ш өндөг 100 гр сахараа хольж хутгаад дээр нь бутласан хэвийн боовоо хийнэ. Дээр нь сүү болон хөөлгөгч, ванил пуддингээс 2 халбага нэмж гар холигчоороо сайн хутгана. Ингээд л шарах шүүгээндээ хийгээд 180 хэмд 35-45 минут жигнэхэд амтат кекс бэлэн болно.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.