“Сан Антонио Сперс” нэмэлт цаг сунгасан тоглолтонд хожигдлоо

Twitter Print
2014 оны 12-р сар 04-нд 11:19 цагт
Мэдээний зураг,

Далайн чанадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн улирлын тоглолт үргэлжилж байна. Өнөөдөр арван тоглолт болж “Чикаго Буллз”-“Шарлотте Хорнетс” 102:95, “Вашингтон Визардс”-“Лос Анжелес Лэйкерс” 111:95, “Бостон Селтикс”-“Детройт Пистонс” 107:102, “Бруклин Нэтс”-“Сан Антонио Сперс” 95:93, “Атланта Хаукс”-“Майами Хит” 112:102-оор хожсон бол “Хьюстон Рокетс”-“Мемфис Гризлес”, “Милуоки Бакс”-“Даллас Маверикс”, “Миннесота Тимбер Уолвез”-“Филадельфи 76”, “Торонто Рэпторс”-“Юта Жаз”, “Орлэндо Мэжикс”-“Лос Анжелес Клипперс” багуудын тоглолт энэ цаг мөчид болж байгаа аж.

Өнгөрсөн улирлын аварга “Сан Антонио Сперс”, “Бруклин Нэтс”-ын талбайд зочлон тоглож, нэмэлт цаг сунгаж 95:93-аар хожигдлоо. Зочин багаас Д.Грин 20 оноо, 10 самбар, Т.Данкан 14 оноо, 17 самбар, К.Леонард 12 оноо, 13 самбар, М.Жинобоили 15 оноо авсан. Харин “Бруклин”-ы дайчдаас М.Телетович 26 оноо, 15 самбар, Б.Лопез 16 оноо, 15 самбар, Д.Уильямс 17 оноо, 9 оновчтой дамжуулалт, Б.Бонданович 14 оноо, 8 удаа самбарбаас бөмбөг авч багийнхаа ялалтанд чухал үүрэг гүйцэтгэлээ.

 

Эх сурвалж: www.NBA.com

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.