Хорлоо эмээ ийм байшинтай боллоо

Twitter Print
2014 оны 12-р сар 05-нд 13:57 цагт
Мэдээний зураг,

"Монгол тусгал" ТББ-ын залуусын өрнүүлсэн аяны ачаар Хорлоо эмээ шинэ байшинтай болжээ. Хорлоо эмээгийн байшингийн зураг төслийг “Арт констракшн” ХХК-ийн архитектор Б.Түмэнжаргал гаргасан байна. Энэ зураг төслийн дагуу “Монгол тусгал” ТББ-ын залуус Эрдэнийн Шинэ Өргөө ХХК / Зөөврийн сууцны үйлдвэр-ын төв байр буюу хуучнаар 22-ийн товчооноос Хорлоо эмээгийн байшинг авчээ. Залуус “Хэдий хүйтэн байгаач сэтгэл гарган бидэнтэй "Гэгээн" компанийн хамт олон кран авчирч зөөлцөж байна. Хатуужилтай, хариуцлагатай монголын залуусаар бахархахгүй байхын аргагүй” гэж өөрсдийн цахим хуудаснаа мэдээлсэн байна. Мөн “Эрдэнийн Шинэ Өргөө ХХК-ны хамт олондоо Хорлоо эмээгийн эрдэнийн өргөөг хямд үнээр өгч бидний ажлыг хөнгөвчилж өгсөнд гүнээ талархаж байна. Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй” хэмээн бичсэн байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.