Сайн сайхан сэтгэлийн арга техник

Twitter Print
2022 оны 10-р сар 26-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Сайн сайхан сэтгэлийн арга техник:

Миний олон жилийн өмнөөс хийж эхэлсэн маш энгийн хирнээ нэг хүчирхэг дасгал байдаг юм. Намасте гэдэг нь бол Энэтхэг, Балбын мэндчилгээ, салах ёс бөгөөд орчуулбал "чамд мэхийе" гэсэн утгатай. Гэхдээ нууц нь бөхийж мэхийхдээ бус, та үүнийг хийхгүй ч байж болно, бүх нууц нь бодол санаа, хандлагад байгаа юм. Замд тааралдсан хэнтэй ч бай хамаагүй түүнд хандаж миний хандлага бол юун түрүүнд, "Би чамд аз жаргал хүсье!" эсвэл "Би чамд сайн сайхныг хүсье!" гэсэн бодол санаа минь юм.

Гэхдээ хамгийн гол зүйл нь бол "Би чамд аз жаргал хүсье!", "Би чамд сайн сайхныг хүсье!" гэсэн энэ бодол маань үнэхээр анхных нь байсан уу гэдэгт юм. Энэ нь та болон энэ хүний ​​хооронд цаашид болох үйл явдлыг бүрэн өөрчлөх болно. Би үүнийг өөрийн туршлагаасаа хэлж байгаа юм шүү.

Заримдаа дайсантайгаа нүүр тулах болоод эсвэл гэнэтийн хүнд хатуу ширүүн нөхцөл байдалтай нүүр тулах нь туйлын хэцүү байдаг...

Ийм ухамсартай эерэг хандлагаар та орчин тойрондоо хамгаалалтын орон зай, эерэг энергийн чичиргээ үүсгэх боломжийг олж авдаг. Өөрөөр хэлбэл, сөрөг сэтгэл хөдлөл гарч ирэх үед тэр таныг эзэмдэхээсээ нь өмнө түүнийг өөрчилж чадна..., тэгээд зүгээр л,, "Би чамд аз жаргал хүсье!" эсвэл "Би чамд сайн сайхныг хүсье!" гэсэн энгийн хэллэгүүдийн тусламжтайгаар хайр болгон хувиргаж өөрчилж болно.

Үүнийг туршиж үзээд таны амьдралын бүх зүйлс хэрхэн яаж хүчтэйгээр өөрчлөгдөхийг нь хараарай.

Ричард Гир

Орчуулсан Э.Булган

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.