17 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлджээ

Twitter Print
2014 оны 12-р сар 04-нд 09:53 цагт
Мэдээний зураг,

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн алба хаагчид 2014-09-р сараас 11-р сарын хооронд нийт 17 удаагийн үйлдлээр Тээврийн хэрэгслийн гурвалжин цонхыг нь хагалан дотроос нь эд зүйлийг нь хулгайлдаг этгээдүүдийг илрүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Гэмт этгээдүүд удаа дараагийн энэ үйлдлээрээ олон иргэдийг эд зүйлсээр нь хохироогоод байна.

Тээврийн хэрэгсэл эзэмшдэг иргэд та бүхэн машинаа зориулалтын харуул хамгаалалттай зогсоол талбайд байрлуулах зайлшгүй шаардлагатай. Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан машины хучлага бас алдагдах тохиолдол ч мөн цөөнгүй бүртгэгдэж байгаа тул хучлагаа гинжлэх, дугаар тавих, түгжих, машинаа дохиоллын систем байрлуулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах юм бол хулгайн гэмт хэргээс сэргийлэх боломжтойг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Мөн өнгөрсөн сарын сүүлээр буюу арваннэгдүгээр сарын 27-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт "Toyota spacio" маркийн машин шатсан хэрэг гарчээ. Хүний амь нас эрсдээгүй ч, амьдралаа залгуулдаг гол хэрэглээ болсон тээврийн хэрэгсэл нь дахин ашиглах, засаж сэлбэх ямар ч боломжгүй болтлоо шатсан байна. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.