Энэ жил дахиад Путин

Twitter Print
2014 оны 12-р сар 05-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Энэ жил дахиад Путин. Time сэтгүүл энэ оны хүнээр Путиныг дахин тодруулж байгаа аж. Сэтгүүл арванхоёрдугаар сарын тусгай дугаарынхаа нүүрэнд Путины зургийг тавьж "Хүч тэнцүү дотроос нэгдүгээрт" (Primus inter pares) гэсэн гарчиг өгсөн мэдээллийг тус сэтгүүлийн нэгэн ажилтан гадагш гаргаж цагаас нь өмнө нууц задруулсан байна. Сэтгүүлийн удирдлагууд түүнд Владимир Путины зургийг нүүрэнд тавих үүрэг өгсөн учир  энэ оны хүнээр Путин дахин сонгогдоно гэж тэрээр үзэж байгаа бөгөөд “америкчуудын олонхи үзэн яддаг хүнийг оны хүнээр сонгоно” гэдэг байж болшгүй явдал гэж үзсэн тэрээр “Time” сэтгүүлийн нууцыг дэлгэж, ажлаасаа бүр халагдахаар шийдсэн гэнэ. 

Харин сэтгүүлийн нүүрний зургийг нийтэлсэн цахим хуудсанд бичсэн уншигчдын сэтгэгдлээр бол америкчууд Путиныг сэтгүүлийн ажилтан залуугын бодсоноос илүү хүндэтгэдэг, "Үнэндээ бол би үүнийг итгэлтэй хэлж чадна, дундаж америкчууд Обама гэхээсээ Путинд илүү хүндэтгэлтэй ханддаг" гэж нэгэн уншигч бичсэн байхад, "Дахиад Обама байснаас Путин оны хүн болсон нь дээр" гэж өөр нэгэн уншигч бичсэн байх жишээтэй Оросын ерөнхийлөгчийг үнэлсэн сэтгэгдлүүд дийлэнхий хэсгийг эзэлж байгаа аж. АНУ-ын ерөнхийлөгч Time сэтгүүлийн нүүрийг хоёр удаа, 2008 болон 2012 онд чимэж байсан билээ.

Харин тус сэтгүүл оны хүнийг энэ сарын 10-нд албан ёсоор зарлах ёстой. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хүртэл Обамаг ардаа орхиж, одоогийн жагсаалтаар бол тавд “давхиж” яваа аж. Мөн америкийн удирдагчийг Германы канцлер Ангела Меркель, ижил хүйстэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн Apple компанийн ерөнхий захирал Тим Кук нар ардаа орхиод байгаа бол Обама бүр 14-р байранд ортолоо хол хоцорсон байна. Нийгэмд үзүүлсэн ач тус, алдар гавъяагаараа болоод дэлхийн хамгийн нөлөө бүхийгээрээ Владимир Путин, Барак Обамаг хол хаяж Forbes сэтгүүлийн шалгаруулалтаар оны тэргүүн хүн болсон билээ. Өнгөрсөн жил Путин оны хамгийн тэргүүн эгнээд шалгарч байсан бол түүний араас Барак Обама, Си Зиньпин нар удаалж, Германы канцлер Ангела Меркель дөрөвт орж байсан. Харин энэ оны жагсаалт хэрхэн гарахыг ирэх 10-ны өдөр дэлхий дахин мэдэх болно.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.