Улсын аварга С.Мөнхбат УОК-т 20 сая төгрөг хандивлалаа

Twitter Print
2020 оны 02-р сар 28-нд 14:14 цагт
Мэдээний зураг,

Улсын аварга С.Мөнхбат коронавирустэй тэмцэх ажилдаа зарцуулаарай хэмээн УОК-т хандив өргөлөө.

Тэрбээр “Би Монгол Улсын 20 дахь аварга. Тийм учраас 20 сая төгрөг хандивлалаа. Ний нуугүй ярихад бөхчүүд авдагаас биш өгдөггүй гэх яриа байдаг. Аварга гэдэг цол нийгэмд хариуцлагатай том цол гэдэг утгаар энэ хандивыг өргөж байна. Өнөөдөр Монголын ард түмэн нийтээрээ коронавирустэй тэмцэж, энэ өвчний эсрэг нэгдэж тэмцэж чаддаг ард түмэн гэдгээ дэлхийд харуулж чадаж байгаад хувь хүний хувьд их баярлаж байна.

Төрийн тэргүүн маань БНХАУ-д айлчлаад ирлээ. Тэнд суугаа цус нэгт Өвөрмонголчууд маань маш их баярлаж, аав нь ирээд явсан юм шиг маш их баярлаж байгаа юм билээ. Түүнийг хараад би энэ өвчний эсрэг тэмцэлд хувь нэмэр оруулах ёстой юм байна гэж шийдсэн. Тиймээс хөлс хүчээрээ олсон 20 сая төгрөгөө хандивлалаа.

Нийт иргэддээ хэлэхэд төр засгийнхаа гаргаж байгаа шийдвэрийг дагаж, нэг нь нийтийнхээ төлөө энэ өвчний эсрэг нэгдэж, тэмцэхийг уриалмаар байна“ гэлээ. Тэрбээр Монгол Улсын 20 дахь аварга тул үүнийг бэлгэдэн 20 сая төгрөг хандивлаж байгаа нь энэ аж. 

Түүнчлэн, иргэн Д.Доржпүрэвийн гэр бүл хүн амаа коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд тэргүүн шугаманд ажиллаж буй алба хаагчдад дэм болох зорилгоор гэр бүл, хамт олныхоо өмнөөс 20 сая төгрөгийг хандивлаж, Эрүүл мэндийн яамны удирдлагуудад гардуулан өгсөн юм. Энэ мэтээр Монголын сайхан сэтгэлт ард түмэн тусламжийн гараа сунгасаар байна. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.