Ч.Хүрэлбаатар: Түрээсийн төлбөрөө буулгасан ААН-үүдийг татвараас чөлөөлнө

Twitter Print
2020 оны 02-р сар 28-нд 13:37 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2020.02.28/ болж, өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээг хэлэлцэж, тогтоол гаргалаа.

Өнөөдрийн хуралдаанаар нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-наас хэвийн гүйцэтгэхээр боллоо. Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд зах худалдааны төв, үйлчилгээний газруудын түрээсийн төлбөрт ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх болжээ. Гэхдээ түрээсийн төлбөрөө буулгасан аж ахуйн нэгжүүдэд энэ хөнгөлөлтийг олгоно гэлээ. Энэхүү татварын чөлөөлөлтийг зохицуулах хуулийг УИХ-ын хаврын чуулган эхэлмэгц хэлэлцэж батална гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.

Түүнчлэн энэ хугацаанд төлөөгүй татварыг нэг удаа чөлөөлөх, Нийгмийн даатгал төлөөгүйгээс оногддог алдангийг тооцохгүй байх зэрэг ААН, иргэдээ дэмжсэн бодлогын шийдвэрүүд гаргаад байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.179.102) 2020-02-28 14:50
      • 0
      • 0

      Түрээслэгч нар лангуу повиланооснь хөөдөг учир дугарч чадахгүй байна аймаг орны аль байршил сайтай газрыг авч захын лиценц авч ард түмныг дарамталж байна дугарах эрх байхгүй байна бид

      Хариулах

    • Зочин

      (66.181.179.102) 2020-02-28 14:35
      • 0
      • 0

      Түрээслүүлэгч нарын түрээсийг шууд зогсоогоочээ наад баячууд чмнь татварыг бол ямар ч аргаар аргална ш дээтөр төмөр нүүрээ харуулмаар байнаа түрээс өгөх мөнгө үнэнлээ аогааа

      Хариулах