“Челси” өрсөлдөгчөө бут ниргэж, “Саутхэмптон” хожигдлоо

Twitter Print
2014 оны 12-р сар 04-нд 08:46 цагт
Мэдээний зураг,

Английн премьер лигийн 14-р тойргийн сүүлийн хэсгийн тоглолтууд боллоо. Урд шөнө лигийг тэргүүлэгч багууд ээлжит тулаанаа хийж, олны сонирхлыг ихэд татсан. Улирал эхэлснээс хойш нэг ч хожигдоогүй байгаа Лондонгийн “Челси” талбай дээрээ “Тоттенхэм Хотспур”-ыг 3:0-ээр бут ниргэлээ. “Цэнхэрүүд”-ээс Э.Азар, Д.Дрогба, Л.Реми нар гоол оруулсан юм. Мөн “Арсенал”-“Саутхэмптон”-ыг 1:0, “Манчестер Сити”-“Сандерлэнд”-ыг 4:1-ээр хожиж, “Эвертон”-“Халл Сити” 1:1-ээр тэнцсэн байна. 15-р тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдэд болох бөгөөд 6-ны шөнө “Ньюкасл Юнайтед”-“Челси”, “Тоттенхэм Хотспур”-“Кристал Палас”, “Халл Сити”-“Вест Бромвич Альбион”, “Ливерпуль”-“Сандерлэнд”, “КПР”-“Барнли”, “Сток Сити”-“Арсенал”, “Манчестер Сити”-“Эвертон”, 7-ны шөнө “Вест Хэм Юнайтед”-“Суонси Сити”, “Астон Вилл”-“Листер Сити”, 8-ны шөнө “Саутхэмптон”-“Манчестер Юнайтед” оноолт таарчээ.

“Манчестер Юнайтед”, “Арсенал”, “Ливерпуль” зэрэг шилдэг багуудыг учраа олоогүй явж байхад нь “Саутхэмптон” хүснэгтийн хоёрдугаар байр хүртэл дэвшсэн. Гэхдээ тэд сүүлийн хоёр тойрогт хожигдож, “Хотынхон” дөрвөн оноо илүү гарсан. Ж.Моуриньо улирлыг хожигдолгүй дуусгахыг хүсч байгаагаа хэлсэн. Ирэх хавар хүртэл “Премьер лиг”, “Лигийн цом”, “Аваргуудын лиг”-ийн олон тоглолт тэднийг хүлээж байгаа билээ.

Лигийн тэмцээний хүснэгт

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.