
Холливудын од, жүжигчин Жессика Честэйн өнгөрсөн ням гарагт Украинд айлчилж, Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзжээ. Украины Ерөнхийлөгч В. Зеленский нийгмийн сүлжээнд жүжигчин бүсгүйтэй авхуулсан зургаа нийтэлж, "Жессика Честейн өнөөдөр Украинд ирлээ. Улсад маань алдартай хүмүүс айлчилж байгаа нь бидний хувьд маш үнэ цэнэтэй билээ.
Эдгээр айлчлалуудын ачаар манай улсад юу болж байгаа тухай дэлхий даяараа сонсож, мэдэж, илүү ихээр ойлгох болно. Тусалж дэмжиж байгаад баярлалаа!" хэмээн бичжээ.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр 45 настай Жессика Честэйн хүүхдийн "Охмадет" эмнэлгээр зочилж, Херсон болон Черниговаас ирж эмчлүүлж байгаа хүүхдүүдтэй уулзжээ.
Түүнчлэн тэрээр Ирпень хотод айлчлахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: nypost.com
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.