Засгийн газрын хуралдаанаар залуу уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох шийдвэр гаргажээ

Twitter Print
2021 оны 12-р сар 31-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар залуу уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох шийдвэр гаргажээ. Тодруулбал, Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд,

  • тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Т.Найрсаг, Н.Саруул, Э.Энх-Ундрал нарт тус бүр 19 сая,

  • хоёрдугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Б.Аялгуу, Ж.Танан, Б.Хатунгаа, А.Мандалноров нарт тус бүр 14 сая,

  • гуравдугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Э.Есүй, Ө.Оюу, Э.Энхлүүн нарт тус бүр есөн сая төгрөг олгох нь.

Мөн Бүгд Найрамдах Чех улсад зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Т.Есүйд есөн сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ.

Уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналыг Соёлын сайдын төсвийн багцаас гаргана.  
 
Засгийн газрын хуралдаанаас гаргасан бусад шийдвэрийн талаарх товч мэдээ:

  • Мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт шилжүүллээ.

  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
     

Эх сурвалж: ЗГХМОНХГ 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.