Х.Тэмүүжин сайд 2 сая ам.долларын авлигын хэргийг илчлэн жиргэлээ

Twitter Print
2014 оны 12-р сар 04-нд 20:31 цагт
Мэдээний зураг,

Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудсаар дамжуулан ноцтой авлигын хэргийн талаар дэлгэжээ. 

Тэрбээр хоёр сая ам.долларын гүйлгээ хийсэн гурван ширхэг банкны хуулгыг твиттер хуудсандаа байршуулсан бөгөөд "Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх-авлигын хэмжээ... " гэсэн тайлбартайгаар байршуулсан байна. 

Түүний энэхүү жиргээний учрыг олж, хужрыг тунгаах гэсэн жиргээчдийн нэг хэсэг нь “МАН-ын авлигын хэргийг илчилж байна” гэсэн бол нөгөө хэсэг нь “Х.Тэмүүжин сайдын суудлаас болж намын нөхдийнхөө булхайг илчилж байна” хэмээн жиргээд авчээ.  

Ямартай ч эл баримтын эзэн тун удахгүй тодорч, Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин хэнийг илчилсэн нь тодорхой болох биз. 




 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.