Хүүхдэд хэт их анхаарал тавих буюу бөөцийлөх нь ямар сөрөг үр дагаварт хүргэх вэ

Twitter Print
2022 оны 10-р сар 28-нд 14:43 цагт
Мэдээний зураг,

Хүүхдэд хэт их анхаарал тавих буюу бөөцийлөх

"Өөрт тохирсон үүрэг хариуцлагатай мөртлөө ямар нэг зүйлээр дутаж байвал дээр үү? Үүрэг хариуцлага байхгүй мөртлөө юугаар ч дутахгүй байвал гоё уу?"

Энд бичигдэх зүйл нь юу гэхээр үүрэг хариуцлага хүлээлгэдэггүй мөртлөө бүхий л зүйлээр маш хангалуун өсгөж байгаа хэт хайрлах хүмүүжлийн тухай ярих юм.

Хүүхдээ маш их хайрлах ба юугаар ч дутаахгүй гэхдээ юу ч хийлгэхгүй. Ийм хүмүүжил нь хүүхдээ харанхуй ангал руу түлхэж байгаатай адил байдаг. Хүүхдийг хайрлаж байна гээд хэт магтах, хэт шүтэх хандлага гаргана, хүүхэд өөрийгөө дээгүүр үзнэ. Урдуур нь орж хэт бөөцийлнө. Хүүхэд юу ч хийхгүй, үүрэг хариуцлага гэдгийг бүр үл мэднэ.

Хүүхдэд хүссэн бүгдийг авч өгнө. Үүрэг хариуцлага огт хүлээлгэхгүй. Түүгээр ч үл барам хүүхдийн хооллолт, нойр маш асуудалтай байдаг. Хүссэн бүгдийг нь авч өгдөг болохоор хүүхэд хэрийн зүйлд сэтгэл ханахгүй, эсвэл сэтгэл нь хөдлөхгүй. Ийм хүүхдийн хэрэгцээ, шунал аяндаа дийлдэхээ байдаг. Хүн хөдөлмөрлөж үүнийг авдаг гэдэг ойлголт хүүхдэд байхгүй.

За ингээд хүүхэд томроод ирэхээрээ өөрөө хийхээс зайлхийх ба нийгмээс зугтаана эсвэл ямар нэгэн зүйлд донтдог. Хэтэрхий их бөөцийлдөг хүүхдээ эргээд аав ээж дийлдэггүй.

Хүүхэд багадаа ууртай зөрүүд хүссэнээ авч байж салдаг бол өсвөр насандаа бүр юу ч хийдэггүй, хүнтэй харьцдаггүй, аав ээжээ хүндэлдэггүй, юм бол маргалдаж уурлана, бүхнийг өөрийнхөөрөө шийдэх гэнэ. Байгаагийн хэрээр байхгүй, би хоосон л гэсэн хандлага гаргана. Хэт бөөцийлсөнөөс болоод хэл яриа ч байхгүй олон хүүхэд харж байсныг хэлэх хэрэгтэй байх.

Хэт бөөцийлдөг хүүхэд бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэхээс айх айдастай, учирч болох аюулыг улам ихэсгэдэг байна. Хүүхэд түүнийг даван туулах хүсэл эрмэлзэлгүй болж, аливаа саад бэрхшээлийг даван туулах хүүхдийнхээ чадварыг зохиомлоор багасгах магадлал их. Өөрөөр хэлбэл хүнд байж болох бүх чадварыг үгүй хийдэг.

Аав ээжүүд битгий гүй, уначихна, хамаагүй гүйж болохгүй, унана, танихгүй хүн аваад явна шүү гэх мэт гэх мэтээр харилцдаг. Хэт их анхаарал нь хүүхэд түгшүүр ихтэй, бэрхшээлийг даван туулах чадвар хомс болон өсдөг. Хүүхдийн идэвхтэй төлөвших үе нь сургуулийн өмнөх нас бөгөөд энэ наснаас нь хойш хүүхдэд нөлөөлөхөд нилээн хүнд болж эхэлдэг.

Хэт бөөцийлдөг аав ээж хүүхдэд хүссэн ч бай хүсээгүй ч бай бүх зүйлийг, үнэтэй гэснийг авч өгдөг. Юугаар дутаадаггүй. Магадгүй гадаадын бүх улсаар байнга авч явдаг. Багадаа бүгдийг үзсэн хүүхэд том болоод юманд огт өөрийн үнэлэмжгүй хандана, хэрийн юманд сэтгэл хөдлөхгүй, бусдыг үнэлэхгүй, баярлаж хөөрөхгүй.

Тиймээс багаас нь хүүхдээ хариуцлагатай, үүрэг оролцоотой, хэрэглээний хувьд дутуу өсгө. Том болоод өөрөө хөдөлмөрлөж олох зүйлийг, хэн нэгнээс аваад хязгааргүй баярлах сэтгэлийг, бусдын сэтгэлийг хүндлэх ухааныг өг.

Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.193.28) 2019-09-27 19:38
      • 0
      • 0

      Адилхан арын хаалганы нөхөр байж бие биенээ хэлсэн шиг байна аа бас.Өөр нь очоод хэлж болдоггүй юм уу,ингэж нийгэм рүү хар зүйлээ цацах хэрэг лгт байхгүй.Хүмүүс хангалттай стресстэй байна.

      Хариулах

    • Зочин

      (64.119.17.148) 2019-09-27 17:28
      • 0
      • 0

      Ene bas adilhan l gudamjnii amitan bishuu. Ter ug heliin haraad baigaarai..

      Хариулах

    • Otgoo

      (107.77.92.125) 2019-09-27 00:17
      • 0
      • 0

      Би Сан Францискод амьдардаг хүн. Ерөнхий консул байсан Анхбаяр америкт байхдаа консулын ажлыг үнэхээр хөл дээр нь босгосон хүн. Үүнийг Сан Франциско болон ойр орчим амьдардаг монголчууд бүгд хэлнээ. Би энэ хүнтэй нэг нутаг ус, хамаатан садан ч биш. Энэ хүн төрийн албаны хүний намба төрх, мэдлэг боловсролыг харуулж биеэ зөв авч явдаг ажилдаа хичээл зүтгэлтэй хүн гэдгийг гэрчилж чадна.

      Хариулах

    • Otgoo

      (107.77.92.125) 2019-09-27 00:17
      • 0
      • 0

      Би Сан Францискод амьдардаг хүн. Ерөнхий консул байсан Анхбаяр америкт байхдаа консулын ажлыг үнэхээр хөл дээр нь босгосон хүн. Үүнийг Сан Франциско болон ойр орчим амьдардаг монголчууд бүгд хэлнээ. Би энэ хүнтэй нэг нутаг ус, хамаатан садан ч биш. Энэ хүн төрийн албаны хүний намба төрх, мэдлэг боловсролыг харуулж биеэ зөв авч явдаг ажилдаа хичээл зүтгэлтэй хүн гэдгийг гэрчилж чадна.

      Хариулах

    • Otgoo

      (107.77.92.125) 2019-09-27 00:17
      • 0
      • 0

      Би Сан Францискод амьдардаг хүн. Ерөнхий консул байсан Анхбаяр америкт байхдаа консулын ажлыг үнэхээр хөл дээр нь босгосон хүн. Үүнийг Сан Франциско болон ойр орчим амьдардаг монголчууд бүгд хэлнээ. Би энэ хүнтэй нэг нутаг ус, хамаатан садан ч биш. Энэ хүн төрийн албаны хүний намба төрх, мэдлэг боловсролыг харуулж биеэ зөв авч явдаг ажилдаа хичээл зүтгэлтэй хүн гэдгийг гэрчилж чадна.

      Хариулах

    • zochin

      (66.181.161.25) 2019-09-26 16:02
      • 0
      • 0

      zow

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.115) 2019-09-26 08:12
      • 0
      • 1

      aan tgeed tsag ni irher hen aaviin haalga tatah nuu harj l baiya odoo gonshignood tsyatsga tsarialaadbh yu bhav bandi naraa

      Хариулах

    • Mongolia

      (172.58.142.138) 2019-09-26 03:22
      • 1
      • 1

      Iim hugiin shorongiin yariatai hulgaichiig consul bolgodog zonhuu hurts nar

      Хариулах