Олон улсын 14 тэмцээн ирэх онд манайд болно

Twitter Print
2014 оны 12-р сар 03-нд 17:32 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн онд Манайд Олон улсын 10 тэмцээн болжээ. Эдгээрт 1.2 тэрбум төгрөгийг зарцуулж, 5472 тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөгч оролцож, улсад 6.7 тэрбум төгрөгийн шууд бус орлого олсон байна. Харин ирэх 2015 онд Олон улсын 14 тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд нэг тэрбум төгрөг зарцуулах аж.

Нэр хүндтэй тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулснаар улс орноо сурталчлахаас гадна Үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах, дэлхийд чансаагаараа тэргүүлж буй өндөр зэрэглэлийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж туршлага хуримтлуулах ач холбогдолтой.

Ирэх онд манай улсад болох Олон улсын тэмцээнүүд

1. Нисэх загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

2. “Чингис хаан 2015” Гран-При тэмцээн

3. Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээн

4. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн

5. Туялзуур сэлэмний Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн

6. Хөлбөмбөгийн “Аsian cup-2015” Азийн цомын тэмцээн

7. Волейболын эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн

8. Чөлөөт бөхийн "Mongolian open" тэмцээн

9. Тэшүүрийн "Mongolian open" тэмцээн

10. Софт теннисний “Mongolian open” тэмцээн

11. Практик буудлагын “Mongolian open-2015” тэмцээн

12.  “Улаанбаатар марафон-2015" олон улсын гүйлт

13. Монгол туургатан бөхийн барилдаан

14. Олон улсын Ахмадын спортын наадам

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.