Хүний амь насыг санаатайгаар хохироосон хэрэг гарлаа

Twitter Print
2014 оны 12-р сар 03-нд 16:39 цагт
Мэдээний зураг,

ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын 102 тоот утсанд өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 48 дуудлага ирлээ. Үүнээс 42 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Гарсан хэргүүдийн хувьд хулгайлах 7, танхайрах 9, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын хөдөлгөөний журам зөрчигдсөн 14, хүний амь насыг санаатайгаар хохироосон 1 бүртгэгдсэн байна.

БГД-ийн дүүргийн нэгдүгээр хороо «Есүгэн» зоогийн газарт хүмүүс зодолдож байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу цагдаагийн алба хаагчид очиход Дархан-Уул аймгийн харьяат 26 настай эрэгтэй Д-г СХД-ийн долоодугаар хороонд оршин суух 26 настай А гэгч нь зодож амь насыг нь хохироосон байна. Дээрх хэргийг БГД-ийн дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.