ССАЖЯ-ыг татан буулгах санал гаргав

Twitter Print
2015 оны 12-р сар 03-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан өндөрлөснөөр тус бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэгтэй зөвшилцөх уулзалтаа эхлүүлсэн ч үр дүнд хүрээгүй байна. Талууд Засгийн газрын бүтцийг зөвшилцөж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.

Тэрээр ”АН-ын зүгээс шинэ засгийн газарт 19 сайд, 16 яамтай байх санал оруулсныг МАН хүлээж аваагүй. МАН-ын зүгээс 13 яам, 16 сайдтай байх нь зөв гэж үзэхээс гадна яам, сайдын тоо нэмэгдвэл төсвийн зардал нэмэгдэнэ. Тиймээс ССАЖЯ-ыг татан буулгаж, чиг үүргийн яамдад хуваах, Хөдөлмөрийн яамыг татан буулгаж, Хүн амын хөгжил, нийгмийн хамааллын яамтай нэгтгэх санал гаргасан. Мөн АН 8, МАН 6, Шударга ёс эвсэл 2 хувийг эзлэх нь УИХ-д суудалтай гишүүдийн тоонд харьцуулан хувааж байгаа шударга харьцаа" гэлээ. "Мөн Тэргүүн шадар сайдын албыг шинээр бий болгох байх ёстой гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор зөвшилцөл саатсан” гэв. 

Тэрбээр энэ үеэр НАМЗХ-ноос жил бүр зохион байгуулдаг оны шилдгийг шалгаруулах “Алтан Сарнай-2014” наадам энэ сарын 31-нд уламжлал ёсоор болох гэж байгаа талаар сэтгүүлчдэд товч мэдээлэл хийсэн юм.  

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.