Энгийн мөхөөлдөс ямар үнэтэй вэ? /Сургамжит өгүүллэг/

Twitter Print
2021 оны 12-р сар 10-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

Энэ түүх АНУ-д мөхөөлдөсний багц буюу “ice cream sundae”-гийн үнэ хямд байсан цаг үед болж өнгөрчээ. 10 настай хүү нэгэн зочид буудлын кофе шопд орж ирэн ширээнд суув.

Зөөгч түүний өмнө стакантай ус тавихад хүү: “Мөхөөлдөсний багц” ямар үнэтэй бэ?” гэж асуулаа. “50 цент” гэж зөөгч хариулав. Хүү халаасаа ухан баахан зоосон мөнгө гаргаж ирээд тоолж эхлэв.

“Энгийн мөхөөлдөс ямар үнэтэй вэ?” гэж тэрээр асуулаа. Зарим хүмүүс ширээ хүлээж байгааг харсан зөөгч тэвчээр алдах дөхөж байлаа. “35 цент” гэж хэг ёг дуугаар зөөгч бүсгүй дурамжхан хариулав. Хүү мөнгөө дахин тоолсноо “би энгийн мөхөөлдөс авъя” гэлээ. Зөөгч түүний захиалсан мөхөөлдсийг, тооцооны хуудастай хамт өгөөд холдов.

Хүү ч мөхөөлдсөө идэж дуусаад кассанд мөнгөө төлөөд гарч одов. Ширээг арчихаар очсон зөөгч бүсгүй нүдэндээ итгэсэнгүй. Хоосон тавагны хажууд нямбай өрж үлдээсэн 15 цент буюу түүнд зориулсан цайны мөнгө (tip) байлаа.

С.Эрдэнэбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.