Архивын Ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбат, Цагдаагийн хурандаа нарын хэрэг прокурорт шилжжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 21-нд 14:07 цагт
Мэдээний зураг,

Архивын Ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбат, Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Ганболд, Сонгино хайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа С.Батзаяа нарыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан жилийн өмнөөс шалгаж эхэлсэн.

Тодруулбал,  Сонгино хайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн дарга, дэд хурандаа С.Батзаяа бусдаас 20000 гаруй ам.доллар хахуульд авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. Тэрбээр энэ хэрэгт ганцаараа оролцоогүй гэдгээ хүлээсэн тул,  хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийх нэрээр олборлолт явуулж, тэндээсээ гарсан ашигт малтмалыг Ховд аймгийн Булган сум дахь боомт болон Замын-Үүдийн боомтоор хил давуулж байсан гэх бөгөөд Б.Үнэнбат 1.9 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж байгаа юм.

Энэ хэргийн  мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорт шилжсэн байна. Тодруулбал тэдэнд Эрүүгийн хуулийн 22.4-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Шүүхээс тэд гэм буруутай нь тогтоогдвол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.