Тайланд вакцин хийлгэсэн жуулчдыг тусгаарлах хугацааг богиносголоо

Twitter Print
2021 оны 04-р сар 02-нд 11:44 цагт
Мэдээний зураг,

Тайландын эрх баригчид энэ сарын 1-нээс эхлэн гадаадын улс орнуудаас ирсэн иргэдийн тусгаарлах хугацааг 10 хоног, коронавирусын эсрэг вакцин хийлгээд ирсэн иргэдийн тусгаарлах хугацааг 7 хоног болгохоор шийдвэрлэжээ.

Харин коронавирусын шинэ хувилбар бүртгэгдсэн Африкийн нэр бүхий 11 орны иргэд Тайландын хилээр орж ирсэн тохиолдолд 14 хоног тусгаарлагдах аж. Тайландын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Сани Сангратагийн мэдэгдсэнээр Тайландад ирж буй иргэдийн коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн сертификат нь Тайландын Хүнс болон Эмийн хяналтын албанаас эсвэл ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн байх ёстой аж.

Тайландад одоогийн байдлаар Sinovаc, AstraZeneca, Johnson & Johnson, Pfizer болон Moderna зэрэг компаниудын коронавирусын эсрэг 7 вакцин зөвшөөрөгдөөд байгаа юм.

Мөн ирэх 7-р сарын 1 гэхэд коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн иргэд Пукет арал дээр тусгаарлалтанд орохгүйгээр амарч зугаалах боломжтой болох аж.

Нөгөөтэйгүүр жуулчид Тайландын өөр бусад хэсэг рүү зорчих бол Пукет арал дээр багадаа 7 хоносон байх шаардлагатай аж. Тайландын хувьд коронавирусын халдварын тархалтыг хяналтандаа авахын тулд хилээ хааж, гадаадын жуулчдыг хилээрээ нэвтрүүлэлгүй жил орчим болсон юм.

Коронавирусын цар тахал эхэлснээс хойш тус улсад коронавирусын халдвар авсан 28 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 94 хүн нас бараад байна.

Эх сурвалж: Interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.