Пентагоны шинэ тэргүүн тодорлоо

Twitter Print
2014 оны 12-р сар 03-нд 15:01 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Пентагоны тэргүүн Чак Хейглийн орыг авах хүн олсон байна. Америкийн хэвлэл мэдээллүүд тэмдэглэснээр, Батлан хамгаалах яамны шинэ сайдаар  Эштон Картер гэгч "технократ" тодорчээ.

Reuters агентлагийн мэдээлсэнээр, шинэ нэр дэвшигчийг томилох асуудал шийдэгдчихсэн бол CNN тэмдэглэснээр, Картерыг томилох асуудлыг конгрессоор оруулах бөгөөд "эцсийн мөчид санал зөрөлдөөн гарахгүй бол тэрээр томилогдох" аж.

Энэ жил 60 настай Эштон Картер бүр Билл Клинтоны үеэс Пентагонд ажиллаж ирсэн бөгөөд цөмийн зэвсгийн салбарт улс төрийн асуудал хариуцаж байсан аж. Тэрээр 2009 - 2011 онуудад Пентагоны технологи, материал-техникийн хангамжыг хариуцаж байсан бөгөөд Америкийн тав дахь үеийн сөнөөгч F-35 нисэх онгоцны төслийн хөтөлбөрийг иж бүрнээр нь шинэчилсэн байна.  Харин 2011 оноос 2013 оны нэгдүгээр сар хүртэл тэрээр АНУ-ын Батлан хамгаалах яамны сайдын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан аж.

Reuters агентлагийн эх сурвалжид тэмдэглэснээр, Чак Хейглийг огцруулах болсон жинхэнэ шалтгаан нь Цагаан ордоноос Батлан хамгаалах яамны үйл ажиллагаанд оролцох болсонтой холбоотой гэж тэрээр үзэж байгаа аж.

Харин Цагаан ордны хэвэлэл мэдээллийн нарийн бичгийн дарга Жош Эрнест энэ тухай тайлбар өгөхдөө энэ мэт асуудал бол байдаг л "ердийн" явдал, учир нь "эцсийн эцэст ерөнхийлөгч улс орны ерөнхий дээд командлагч" гэж тэмдэглэсэн байна. Эштон Картерын хувьд тэрээр мэдээлэл хийхдээ Пентагонд ажиллах хугацаандаа "маш, маш сайн ажиллаж байсан" гэдгийг онцолж, түүнийг сенат дэмжсэн, энэ нь Бүгд найрамдах намынхан зонхилж байгаа хууль тогтоох байгууллага бүхэлдээ түүнийг дэмжиж байгааг гэрчилж байна гэж тэмдэглэсэн байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.123.70) 2014-12-03 17:32
      • 0
      • 0

      энэ чинь манай дэлхийн тамын эзэн юм байна.

      Хариулах