Аавдаа /Өр зүрхний бичээс/

Twitter Print
2014 оны 12-р сар 03-нд 14:26 цагт
Мэдээний зураг,

/Хайрт аав Г.Цагааны гэгээн дурсгалд/

Намрын нэгэн дулаан өдөр
Найр найр шиг байхад, намар намраараа налгар байхад 
Хүйт даан өвлийг ирүүлж, хүч нэмж шуурга шуурах шиг
Хөгжим зогсож найр дуусах шиг

Нэг л өдөр аав минь та
Нэрээ чулуун дээр сийлүүлж одлоо

Буянтай хүн байж билээ гэж ярилцах 
Буруу цагийн үгс зүрхийг минь хатгаж
Бурхан боллоо доо хөөрхий гэдэг
Буяны үг чихийг минь өвтгөж

Нэг л өдөр сайхан аав минь
Зулын өмнө зургаа үлдээгээд одлоо

Эрх танхил насаа охин нь гээж
Энэ л өдөр том хүн болохоор шийдсэн ч
Ээ дээ, охин нь бас л чадахгүй нь ээ
Эргээд хүүхэд болж тандаа эрхэлмээр байна

Нэг л өдөр ингээд явахыг тань мэдсэнсэн бол 
Насаараа дэргэд чинь л байх байсаан, аав минь

Ц.Мөнхдэлгэр, 2009 он

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.