Хакухо их аварга Монгол мөнгөөр 400 орчим тэрбум төгрөгтэйг Японы сэтгүүлчид зарласан байна

Twitter Print
2014 оны 12-р сар 04-нд 17:31 цагт
Мэдээний зураг,

Өдгөө Японд мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо бүхний анхаарлын төвд байна. Домогт их аварга Тайхогийн амжилтыг давах гэж байгаа түүний үйл хөдөлгөөн бүрт алдаа гаргахыг нь хүлээж суугаа. Харийн орны бөх үндэснийх нь спортын ноён оргилд суухыг тэд хүсэхгүй байгаа нь мэдээж. Мөн сумогийн холбоо 2014 оны зургаан башёд ивээн тэтгэгчдийн тавьсан бооцооны нийт дүн 432 сая иен болсон гэдгийг нь мэдэгдлээ. Хамгийн их бооцоо авсан бөх нь Хакухо тул түүний хөрөнгийн хэмжээг сонирхож эхэлжээ. 69 дэхь их аварга Японы тэрбумтангуудын эгнээнд аль хэдийн орж ирсэн байна.

Хакухогийн нийт орлого Монгол мөнгөөр 400 орчим тэрбум төгрөгт хүрсэн аж. Тэрээр сумогийн холбооноос сард 2.7 сая иен эрэмбээрээ авдаг. Энэ бүх мэдээллийг Японы сэтгүүлчид олон нийтэд зарласан юм. Мэргэжлийн сумод 25 удаа түрүүлсэн Асашёорюүг сумогийнх нь оргилд хүрэх нь гэж эмээсэн Наран улсынхан элдэв өө сэв хайсаар байгаад алдаа гаргахад нь сумогоос хүчээр зодог тайлуулсан. Одоо Монголын өөр нэг бөх 32 удаа түрүүлж, ирэх онд 33 дахь удаагаа түрүүлэх нь тодорхой болсон энэ үед Хакухо Даваажаргалыг ямар байдлаар зодог тайлуулах вэ гэдэг Наран улсын шүдний өвчин болж, алдаа гаргахыг нь отож суугаа. Монголын хүчтэнгүүдийн бяр тэнхээ хэзээ ч дуусашгүй гэдгийг бүрэн мэдрүүлсэн Хакухо энэ бүгдийг сайтар ойлгож байгаа хэмээн итгэж, улам их хичээж, алдаа эндэгдэл гаргахгүй "уран мэхийг уралдуулан барилдаж, хүчийг үзүүлэн" их сумогийн оргилд хүрэхийг нь Монгол түмэн хүлээж байна.

 

Мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозүна Хакухогийн түрүүлсэн тэмцээнүүд

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.