Дуучин С.Сэрчмаа: Надаас ямар ч зөвшөөрөл аваагүй дуулсан нь ямар нэг ашиг сонирхлоор дуулсан байх

Twitter Print
2014 оны 12-р сар 03-нд 13:06 цагт
Мэдээний зураг,

Дуучин С.Сэрчмаагийн "Шинэ жил ирлээ" дууг "Нэгэн зүгт" хамтлагийн дуучин Заяа, Ч.Цэлмүүн нар шинэчлэн дуулж олны хүртээл болгоод байгаа. Харин дуучид маань бас бус хүмүүсээс багагүй зэмлэл хүртжээ. Учир юун гэвээс залуу дуучид маань хөгжмийн зохиолч болон яруу найрагч, дуулсан дуучнаас нь албан ёсны зөвшөөрөл, эрхийг нь авч дуулаагүй гэнэ.

Тиймээс дуучин С.Сэрчмаа гомдолтой байгаагаа илэрхийлэн мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлдээ "Энэ дууны эзэмших бүрэн эрх нь С.Сэрчмаа миний нэр дээр байдаг бөгөөд надаас ямар ч зөвшөөрөл аваагүй дуулсан нь ямар нэг ашиг сонирхлоор дуулсан байх гэж санагдлаа. Залуу үе маань өөрсдийгөө хөгжүүлж шинэлэг юм хийхгүй, хүний дуу булаан авч дуулж байгаа нь харамсалтай байна" гэжээ. 

Харин залуу дуучин Ч.Цэлмүүн өөрийн цахим хуудсандаа "Сэрчмаа эгчээ, уучлаарай! Би санал тавьсны дагуу л дуулсан болохоос албаар ингээгvй юм шvv" хэмээн уучлал хүсчээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.