Африкт гарсан вирусын шинэ хувилбарын улмаас Их Британи, Израиль зэрэг улс тус орнуудаас ирэх гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй

Twitter Print
2021 оны 11-р сар 26-нд 11:58 цагт
Мэдээний зураг,

Шинээр илэрсэн коронавирусын хувилбарын эсрэг вакцин үйлчлэхгүй байж болзошгүй. Африкийн 6 улсад коронавирусын шинэ хувилбар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Их Британи, Израиль зэрэг улс иргэдээ дээрх улс орнууд руу зорчихгүй байхыг анхааруулж, дээрх улс орнуудаас ирэх гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч эхэлжээ.

Их Британийн засгийн газраас мэдээлснээр Өмнөд Африк, Ботсвана, Лесото, Свазиланд, Зимбабве, Намиби зэрэг Африкийн 6 улс руу зорчих явдлыг энэ сарын 26-наас хязгаарлаж байгаа гэжээ.

Их Британийн эрдэмтэд дээрх улс орнуудад бүртгэгдээд байгаа коронавирусын шинэ хувилбар нь "өмнө нь бүртгэгдэж байсан хувилбаруудаас хамгийн гамшиг ихтэй" нь хэмээн тодорхойлжээ.

Дээр дурдагдсан улс орнуудаас ирж буй британичууд энэ баасан гарагаас эхлэн тусгаарлах байранд 10 хоног тусгаарлагдах ёстой болж байгаа ба өнгөрсөн 10 хоногийн хугацаанд дээрх улс орнуудад аялж байгаад ирсэн иргэдийг коронавирусын шинжилгээнд хамрагдахыг зөвлөжээ.

Их Британид одоогийн байдлаар шинэ хувилбар бүртгэгдээгүй байгаа аж.

Израиль улс Өмнөд Африк, Лесото, Ботсвана, Зимбабве, Мозамбик, Намиби болон Свазиланд улсыг коронавирусын халдвар тараах өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалтанд оруулсан ба Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннет эдгээр орнууд руу хийх нислэгүүдийг яаралтай зогсоох, эдгээр орнуудаас онгоц хүлээж авахгүй байх арга хэмжээг судлахыг үүрэг болгожээ.

Израиль улс дээрх улс орнуудаас гадаадын иргэдийг хүлээж авахгүй ба дээрх орнуудаас ирэх Израилийн иргэд 7-14 хоногийн тусгаарлалтанд орох аж. Эрдэмтэд Африкийн хэд хэдэн улсад бүртгэгдсэн коронавирусын шинэ хувилбарыг судалж байгаа аж. Шинэ хувилбарын халдварын тохиолдол Хонгконгт мөн бүртгэгдсэн байна.

Өмнөд Африкийн улс орнууд, Хонгконгт шинэ хувилбарын халдварын нийт 59 тохиолдол бүртгэгдээд байгаа ба шинэ хувилбар нь их хэмжээний буюу 32 төрлийн мутацитай нь тогтоогджээ. Вирусын мутаци олон байх нь вирусын халдварлах чадвар өндөр, мөн уг вирусын эсрэг одоо хийгдэж буй вакцинууд үйлчлэхгүй байх магадлал өндөр гэдгийг илтгэж байгаа аж.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.