
Юзүрү Ханюгийн дөрвөлсөн эргэлттэй үсрэлт нь түүнийг гурав дахь удаагаа олимпын наадамд түрүүлэхэд нь тусална гэж найдаж байна. Түүний хувьд Японы уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж олимпын наадмын эрх аваад байгаа билээ.
Юзүрү Ханюгийн дөрвөлсөн эргэлттэй үсрэлт нь түүнийг гурав дахь удаагаа олимпын наадамд түрүүлэхэд нь тусална гэж найдаж байгаагаа хэллээ. Японы аварга шалгаруулах уран гулгалтын тэмцээнд тэрээр түрүүлж Бээжингийн олимпын наадамд оролцох эрхээ баталгаажуулсны дараа Ханюү ийнхүү мэдэгдсэн юм.
Өдгөө 27 настай тэрээр баруун шагайныхаа гэмтлийн улмаас найман сар тэмцээнд оролцоогүй байж байгаад Японы аварга шалгаруулах тэмцээнд оролцоод 322.36 оноотой Сайтама Супер Арена-д нийлбэр дүнгээр тэргүүлж зургаа дахь удаагаа улсынхаа аварга болж, мөсөн талбайдаа эргэн ирлээ. Тэрээр онлайн хэвлэлийн бага хурлын үеэр "Олимп бол хэн их ярьсан нь түрүүлдэг дэвжээ биш. Энэ бол та ялах ёстой газар юм. Уг шалтгааны улмаас би тэнд очоод хатуу шийдэмгий байх болно. Би гүйцэтгэлийн нэмэлт оноо авдаг дөрвөлсөн эргэлттэй үсрэлтээ сайн бэлтгэнэ гэж найдаж байна." гэжээ.
Мэргэжилтнүүд Бээжинд алтан медалийн төлөө Америкийн тамирчин дэлхийн аварга Натан Ченийг түүнтэй хүчтэй өрсөлдөнө гэж таамаглаж байна. Японы шигшээ багийн бүрэлдэхүүнд Пёнчаны өвлийн олимпын мөнгөн медальт 24 настай Шома Үно, гуравдугаар байр эзэлсэн өдгөө 18 настай олимпын анхны тэмцээндээ оролцох гэж буй Юма Кагияма нар оролцоно. Үно хэлэхдээ "Би олимпын дэвжээнд (сүүлийн дөрвөн жилд) хэр зэрэг хөгжсөнөө харуулна гэж найдаж байна. Би олимпын өмнө дахин нэг дөрвөлсөн эргэлттэй үсрэлт нэмэхийг хичээх болно" гэж тэр хэлсэн байна.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд Каори Сакамото сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа улсын аварга цолыг хүртэж, хоёр дахь удаагаа олимпын эрх авлаа. Дэлхийн аваргын хүрэл медальт өдгөө 21 настай Вакаба Хигүчи анхны олимпын наадамдаа оролцоно. Мөн үндэсний аварга шалгаруулах тэмцээндээ шагналын тавцанд зогссон Мана Кавабе тэдний эгнээнд нэгдэж байна. Сакамото хэлэхдээ "Би зургадугаар байрнаас дээш гарч, шагналын индэрт зогсохыг хүсч байна. Бид гурвыг салгах зүйл байхгүй, би тэдэнд заах талаар бодохгүй байна, гэхдээ би тэднийг тайвшруулж чадна гэж найдаж байна шүү.” гэжээ.
Харин өдгөө 20 настай Хигүчи "Ирэх сард ганц ч тэмцээн зохион байгуулагдахгүй. Тиймээс би өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх бэлтгэлд хамрагдахыг хүсч байна" хэмээжээ. Тэгвэл арван долоон настай Кавабе энэ амжилтыг хийсэндээ гайхаж байгаагаа илэрхийллээ. “Би олимпын наадамд оролцох тухай огт бодоогүй. Тэр тайзан дээр тэшүүрээр гулгах нь маш их сэтгэл хөдөлгөнө. Миний царайны илэрхийлэл өрсөлдөгчдөөсөө дутуу байгаа учраас би хөгжмөө илүү сайн сайн илэрхийлэхийг хичээх болно." хэмээсэн байна.
Мөн тэднээс гадна Мисато Комацүбара, Такеру Комацүбара нарын гэр бүл уран гулгалтын олимпын наадамд оролцох эрхээ баталгаажуулсан бол Рику Миүра, Рюичи Кихара нарын хосын баг аль хэдийн эрхээ авчээ.
Дэлгэрмаагийн Баасанжаргал
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.