Баянгол дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй 39 барилгыг дахин төлөвлөнө

Twitter Print
2014 оны 12-р сар 03-нд 11:39 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг даргын А/977 дугаар  захирамж, Нийслэлийн ИТХ-ын Тэгүүлэгчдийн Хурлын 90 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу  Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 39 орон сууцыг дахин төлөвлөхөөр болж, энэхүү ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан. Энэ ажлын хүрээнд дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа нийтийн зориулалттай байрны оршин суугчдад мэдэгдэх хуудас тарааж, төсөл хэрэгжүүлэгч компанийг шалгаруулсны дараа Нийслэлийн Засаг дарга захирамж гаргана. Ингэснээр шалгарсан байгууллага иргэдтэй 2 болон 3 талт гэрээ хийж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай зураг төслөө зөвшилцөж, батлуулснаар барилгын ажил эхлэх юм. Дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлнэ. 

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцнууд

  • Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 дугаар байр
  • Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт барйлах 1, 2, 3, 5, 6, 7 дугаар байр
  • Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21, 22, 23, 24, 35, 36, 37 дугаар байр
  • Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 3, 4, 5, 6, 7,8, 9 дүгээр байр
  • Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах БХН-1-27, БХН-2-27, ТТЭ-37, БХН-48, ОС-8, АТ-12 дугаар байр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.