
Зуны нэгэн халуун өдөр шоргоолж ус хайн явж байв. Хэсэг хугацаанд явсны эцэст голын дэргэд хүрч иржээ. Голын уснаас уухын тулд жижиг чулуун дээр авиран гарах хэрэгтэй болов.
Тэгээд уснаас уухыг завдаж байгаад шоргоолж өнөөх чулуунаасаа хальтраад усанд уначихав гэнэ. Ойролцоох модны мөчир дээр сууж байсан тагтаа шоргоолжийг усанд унаж байхыг олж харжээ. Тиймээс амь тэмцэж буй шоргоолжид туслахаар модны навчнаас аван түргэхэн шиг гол руу хаяж өгөв. Шоргоолж тэрхүү навч руу арайхийн ойртон ойртсоор барьж аваад дээр нь авиран гарч амжлаа.
Навч урсгал даган урссаар удалгүй голын эрэгт дөхөж тээглэн зогсоход шоргоолж газарт үсрэн буув гэнэ. Тэрээр дээшээ мод өөд хараад өөрт нь тус хүргэсэн тагтаанд баярлаж талархсан сэтгэлээ илэрхийллээ. Яг тэр өдрийн орой нь ойрхон явж байсан шувуу баригч өнөө тагтааг барьж авахаар торон урхи шидэхээр завдан бэлдэв гэнэ. Үүнийг урьдчилан таамагласан шоргоолж шувуу баригчийн талаар огтхон ч сэжиг авалгүй амарч байсан тагтаанд дохио өгөхөөр шийдэж өнөө шувуу баригчийн хөлөн дээр хазаж орхив. Бага зэрэг ч гэсэн өвдөлт мэдэрсэн шувуу баригч бэлдэж байсан тороо газарт унаган алдаж, час хийтэл хазуулсандаа цочин ёолов гэнэ. Энэ хооронд тагтаа сэрэмж аваад түргэхэн шиг нисэн одсон ажээ.
Сургамж: Бусдад хүргэсэн сайн үйл хэзээ нэгэнт цагт өөрт буцаж ирдэг.
Эх сурвалж: Богино үлгэрүүд цуврал
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(203.91.115.49) 2022-05-30 16:26UU I be vb by noon
Хариулах
Зочин
(66.181.161.96) 2021-11-17 00:31Энэ эх гоё болсон байна гоё зохиосон байна за тэгээд дараа дараагийн уран бүтээлд нь amjilt husye
Хариулах