Жүжигчин Б.Амарсайхан гэргийн хамт “Холливуд”-ын улаан хивснээ алхлаа

Twitter Print
2014 оны 12-р сар 03-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

МУСТА, жүжигчин Б.Амарсайхан “Netflix”-ын бүтээсэн “MARCO POLO” хэмээх олон ангит, түүхэн кинонд тоглох гол дүрийн жүжигчдийн нэгээр шалгарсан талаарх баярт мэдээ дуулгаж байсан цаг саяхан. Тэрбээр Аригбөхийн дүрийг бүтээж, Холливудын кинонд тоглосон анхны Монгол жүжигчдийн нэг. Чадварлаг жүжигчний маань тоглосон кино өнөөдөр Нью Йоркт хотноо албан ёсоор нээлтээ хийлээ.

Уг кинонд нийт 34 орны жүжигчид оролцон тогложээ. Киноны зураг авалтыг Италын Венец, Малайз, Казакстан зэрэг улсад хийсэн бөгөөд 3-4 сар үргэлжилсэн байна.

Киноны нээлтийн ёслолд жүжигчин Б.Амарсайхан үзэсгэлэнт гэргийн хамт Холливудыг зорьж, киноны нээлт болох улаан хивсний ёслолд оролцож байгаа аж. 

Мөн Young Guns, Hidalgo зэрэг Холливудын олон кино зохиолыг бичсэн John Fusco, “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангийг найруулж буй Joachim Ronning, Espen Sandberg зэрэг нэрт найруулагчид оролцжээ. Нийт 90 сая ам долларын өртгөөр бүтсэн энэхүү түүхэн кино 2014 оны арванхоёрдугаар сарын 12-ноос дэлхий нийтийн хүртээл болох юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.