Вирусээс хамгаалахын тулд алтан маск хийлгэж зүүжээ

Twitter Print
2020 оны 12-р сар 23-нд 14:41 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн Махараштра мужийн оршин суугч коронавирусын халдвараас өөрийгөө хамгаалахын тулд цэвэр алтаар маск хийлгэсэн нь 289 мянган рупий ( дөрвөн мянган доллар) болжээ. Энэ тухай РИА Новости мэдээлэв.

Шанкар Курада мөнгөн эдлэлээр хийсэн амны хаалтыг хараад нутгийнхаа үнэт эдлэлийн дэлгүүрт алтан маск захиалахаар шийджээ. 2.5 кг жинтэй үнэт эдлэл нь амьсгалах жижиг нүхтэй, зүүхэд тохиромжтой гэнэ. Сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ бүх аюулгүй байдлыг сайтар сахиж, маск зүүхээс гадна нийгмийн зайг дагаж явдаг гэдгийг онцоллоо. 

Алтаар урласан маск нутгийн оршин суугчдын төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг ихээхэн татав. “Би гудамжинд алтан маск зүүж, анхаарлын төв болсондоо ичихгүй байна. Манай нутагт гэр бүлээрээ алтанд дурлах нь түгээмэл байдаг ч алтан маск бол цоо шинэ зүйл байсан тул хүмүүс ихэд сонирхож байсан юм." хэмээжээ.

Р.Сайхан-Уул 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.