Жагдалын Лхагва - Итгэл

Twitter Print
2021 оны 11-р сар 25-нд 14:26 цагт
Мэдээний зураг,

ИТГЭЛ

Би Киев хотод оюутан байхдаа нэгэн удаа буурчийн газар руу ороод шалигүй саатчихаж билээ. Олон жил уулзаагүй танилтайгаа учрангуут баясан дэврээд гадаа хөлсний тэрэг зогсоочихсоноо мартаж орхисон байжээ. Гэнэт санаад нөхрөөсөө уучлалт гуйн, тэргийг явуулсугай гэж гарвал миний унаж ирсэн "Волга" машины хажууд хэдэн жолооч цугларан ямар нэгэн юмны тухай ихэд маргалдана. Манай жолооч савхин цамцтай, давхар эрүүтэй лагс эр намайг харангуут цаадуулдаа хандаж:

-За хар! Би та нарт хэлээгүй билүү! Энэ чинь монгол шүү дээ, хэн нэгэн хог шаар биш! гэж их л баясан над руу эргэж,

-Чамайг мөнгөө төлөлгүй зугтаачихсан гэж зарим нь надтай маргалдав. Би чамайг заавал ирнэ гэж энэ "ЗИМ"-ний жолоочтой мөрийцөөд байгаа юм. Би танай Монголд очиж явсан... Халхын гол гэж мэднэ биз. Тэнд л би үзэлцэж явлаа. Одоогийн залуусыг сайн мэдэхгүй юм. Бидэнтэй хамт байлдаж явсан эрчүүд бол арай ч хүн хөөдчихөөргүй залуус байлаа... За хүү! чиний ирсэн их сайн. Хэрвээ ирээгүй бол би энэ залууд хагас литр алдах байлаа гэж ганц шил архи алдаагүйдээ баяссан нь бус монгол хүнийг итгэх олон жилийн итгэл нь алдраагүйд талархан хар ажлын хүнд гараа мөрөн дээр нөхөрсөгөөр тавихад оюутны туяхан бие найгаж байсан билээ.

Цагаан-Эрэг 1969 он

-Зохиолч Ж.Лхагвын оюутан ахуй цагийн зураг. Киев хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.