Дэлхийн алдарт “Цөмөөхэй” балет таны шинэ жилийн бэлэг

Twitter Print
2014 оны 12-р сар 03-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн дэмжлэгтэйгээр, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2014-2015 оны өвөл цагийн нээлтэд зориулж “Монголын балетын хөгжил” сан дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг Улаанбаатар хотноо тоглох гэж байна. Дэлхийн 5 тивийн улсад зэрэг тоглогддог энэхүү алдарт бүжгэн жүжгийг Монгол Улсын Гавъяат Жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар 12 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тоглоно.  Тус тоглолтын тайз, декорац, хувцас хэрэглэлийг АНУ-ын “Бостон балет” компаниас худалдан авч, цоо шинэ найруулгаар нийслэлийн үзэгчдэд анх удаа хүргэх гэж байгаагаараа онцлогтой юм. Алдарт “Цөмөөхэй” балетад тоглох бяцхан бүжигчдээр монгол хүүхдүүдийг шалгаруулж авсан бөгөөд МУГЖ Д.Алтанхуяг АНУ-аас эх орондоо ирж, тоглолтын бэлтгэлдээ орсон байна.

“Цөмөөхэй” балетын түүхээс дурдвал, Германы нэгэн жижигхэн хотхонд илбэчин Просселмейр хүүхдүүдэд илбэ үзүүлэн гайхшруулж байгаагаар эхлэх энэ балет дэлхийн олон хүүхдүүдийг балетын урлагт хөтөлж, анхных нь балетын дүр бүтээсэн бүжгэн жүжиг байсан юм. Тэртээ 1892 онд анх тайзнаа амилж байсан бол өнөөдрийг хүртэл 120 жилийн түүхэн хугацаанд тив алхсан тархсаар шинэ оны баяраар үзэх ёстой нэгэн гэр бүлийн уламжлал болтлоо үзэгчдэд хүрч чадсан сонгодог балет болжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.