В.Жанибеков: Ж.Гүррагчаа нь сансарт шинжлэх ухааны туршилтуудыг бүхэлд нь бүрэн гүйцэд хийж дуусгаад, дэлхийн агаар мандлын оптик шинж чанарын хэмжилтүүдийг хийсэн юм

Twitter Print
2020 оны 04-р сар 11-нд 16:06 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн өдрүүддэд ОХУ-ын ОРТ телевизийн сувгийн хөтлөгч Кирилл Клейменов "Монголын сансрын нисгэгчийг сандал дээрээ томоотой суугаад ганц ч товчинд бүү хүрээрэй гэсэн хатуу нөхцөлийн дор бид сансарт авч явсан. Тэр ингэж тушаал биелүүлж чадсан байхад оросууд бид маск зүүж, вирусээс биеэ хамгаалах ерөнхийлөгч Путины тушаалыг  сайтар дагах ёстой гэсэн утга агуулга бүхий мэдэгдэл тедевизийнхээ мэдээний цагаар хийсэн юм.

Түүний энэхүү бүдүүлэг үйлдэлд Монголын олон нийт машид дургүйцэж буйгаа илэрхийлсээр байгаа юм. 

ОРТ-1 телевизийн нэвтрүүлэгч Кирилл Клейменов нэвтрүүлгийнхээ нэгэн дугаарын үеэр Монголын анхны сансрын нисгэгч, Хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаа болон монголчуудыг доромжилсондоо уучлалт гуйжээ. Гэсэн ч үүнийгээ ёж маягаар хийсэн нь иргэдийн дургүйг бүр ч их хүргэж буй юм. 

Харин Монголын сансрын нисгэгч БНМАУ, ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаатай хамт сансарт ниссэн ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар сансрын нисэгч Владимир Жанибеков мэдэгдэл хийсэн байна. 

Mongol Tulgatan - Өнөөх ОРТ-1 хөтлөгч Кириллт хүртэл нь... | Facebook

Тэрбээр "Монголын сансрын нисгэгч Гүррагчаа, Ганзориг нар "Союз" сансрын хөлгийн нислэгийн инженерээр мэргэшсэн. Гүррагчаа нь сансарт нисэж байхдаа шинжлэх ухааны туршилтуудыг бүхэлд нь бүрэн гүйцэд хийж дуусгаад, амралтын хугацаандаа ч өөрийн сайн дураараа дэлхийн агаар мандлын оптик шинж чанарын хэмжилтүүдийг хийсэн. Энэ ажлыг ахиж хэн ч давтаж чадаагүй.

Орлон нисэгчийн хувьд Ганзориг Нислэгийг удирдах төвд ажиллаж, дараа нь Монгол улсын ШУА-д Сансарын мэдээллийг хүлээн авах, боловсруулах чиглэлээр шинэ хэлтэс байгуулсан. Эдгээр нь эдийн засаг, үйлдвэрлэлийн асуудлыг цоо шинэ байдлаар шийдвэрлэхэд чиглэсэн байв. Сансрын нисэгчид хоёулаа Монгол улсдаа нэр хүндтэй хүмүүс болж, 40 жилийн туршид янз бүрийн албан тушаал хашиж, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тэр хэлсэн үгний тухайд бол, Азийн тал нутагт бэлчиж яваа зарим нэг ямааны анхаарлыг өөр дээрээ татах гэсэн арга гэж дэлхий даяараа ойлгож болно.

Энэ завшааныг ашиглан бүх найзууддаа 4-р сарын 12-нд болох Сансрын нисэгчдийн өдрийн мэнд хүргэж, асар их хүч чадал, эрүүл энх, амжилт, бүхий л сайн сайхныг хүсч урт удаан наслахыг хүсэн ерөөе!" Сансрын нисэгч Владимир Джанибеков" гэжээ.

Баярын Уянга

Москва

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • бэчээнь идмой

      (49.0.212.81) 2020-04-14 15:21
      • 0
      • 0

      Armageddon (1998 film) киноны үг байнаа.

      Хариулах

    • Зочин

      (66.181.177.218) 2020-04-13 23:22
      • 0
      • 0

      Монголчуудын доор хэдэн зуун байж, төр улсаа монголчуудаар байгуулуулсан оросууд өөрсдийгөө ази гэхээр үхчих гээд, европ болох гэж яддаг юм. Хувьсгалын үеэр монгол цустай дээдсээ алж, зарим нь зугтаж, хэдэн халамжит ёсонд дарлагдсан ухаан мууьай ийм юмнууд амаа ангайх эрхтэй болж донгосож. Монгол цус холилдсоны ачаар эрэлхэг чанартай болцгоосноо мартах санаатай. Манайхан ч архинд донтож, хоорондоо дайтсаар төр улсаа задалж одоо ийм юмнуудад дээрэлхүүлэх сул дорой болсныгоо ухамсарлавал таарна.

      Хариулах

    • Иргэн

      (139.5.218.229) 2020-04-13 20:40
      • 0
      • 0

      Тэр одоо юү вэ хөлөгт цуг явж хажууд нь лаагийг нь бариа юүн олон юм хуцдагийн

      Хариулах

    • Зочин

      (192.82.74.252) 2020-04-13 00:07
      • 0
      • 0

      Оросууд монголчуудад 250 жил дарлуулсан гээд шээс нь гоождог.Их өсөрхдөг юм.Өөрсдөө Петр хаанаасаа эхлээд толгой дараалан монгол гаралтайгаа мэдэж байгаа.Сансарын хөлөг зохиосон Коровлёв хүртэл монгол гаралтай хүн ш дэн.

      Хариулах

    • z

      (64.119.26.116) 2020-04-12 15:30
      • 0
      • 0

      bid ednii toriig 200 jil barisan yum sh dee .............

      Хариулах

    • Зочин

      (202.9.46.70) 2020-04-12 11:49
      • 0
      • 0

      Оросууд монголчуудыг нохой шиг үздэг. Шереметьевогийн шалганы ажилтан сагсаа хөлөөрөө өшиглөж өгдөг, хүүхнүүд нь байнга харааж загнадаг. Тэгтэл бид Итгэлт хамба, Байгал нуур гэж орос буриадуудыг тэжээсээр л байгаа, тэд нар нь хүн гэж тоож хардаггүй. Хиагтын хил дээр монголчуудын ачааг нохойгоор үнэрлүүлдэг. Маш олон муухай жишээ бий. ТВ-ийн нэртэй нэвтрүүлэгч эмэгтэйтэй дюти фри дээр маш муухай харьцаж байхыг нүдээрээ харсан.

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.110) 2020-04-15 12:16
      • 0
      • 0

      Yag unen

      Хариулах

    • Монгол

      (95.118.33.63) 2020-04-11 21:30
      • 1
      • 2

      Орсууд угийн ийм бүдүүлэг тэнэг өөрсдийгөө бүгдийг мэддэг гэж боддог. Их заваан дээрэлхүү хүмүүс. Монголчууд орос ах гэж тэдэнд сүүд болдгоо болих хэрэгтэй л байгаа юм даа. Хэдэн арван жил хулхидуулж хууртаж явна.Одоо эднийг ах дүү гэж долигнохгүй хөрш орон гэж хараад адилхан харьцах хэрэгтэй.

      Хариулах

    • Зочин

      (192.82.74.97) 2020-04-11 22:28
      • 0
      • 1

      Tiim shv, zewvvn garuud shdee manaixan neg ix ax dvv ntr geed l tuslagch shig bodoxoo bolix xeregtei, tiim l ix ax dvvseg baisan yum bol xiin xooloi ntrr ertxen tawij baixgvi yasiin, australias bish manaixaas max importlox n yaasiin

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.144) 2020-04-12 10:52
      • 1
      • 2

      Эргүү хоёр малаа та нар өөрсдөө юм ойлгох чадваргүй харагдаж байна, та нар өдийг ингээд эх хэлээрээ солиороод сууж байх эрх чөлөөг олгоход тэр оросууд чинь тус болсон юм шүү! Ганц нэг хүний хэлсэн үгээр бүхэл бүтэн ард түмнийг төлөөлүүлэн ойлгож болохгүй тэнэгүүдээ

      Хариулах

    • Зочин

      (202.21.108.240) 2020-04-12 11:55
      • 0
      • 0

      Нэгд Монголдоо хайртай бол бусдыгаа хүндлэж сур. Хоёрт Орос Монгол хэцүү цаг ирэхэд харилцан туслалцдаг эрх тэгш хөршүүд болохоос Оросууд биднийг хамгаалах үүрэгтэй Няня биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Гуравт хүн төрөлхтний хэнтэй ч шударга харьцаж байж бусдын итгэл хүндлэлийг олдог гэдгийг сурах хэрэгтэй. Дөрөвт эх хэлээрээ алдаагүй бичиж сур. Тавд Орос ч бай Япон ч бай ямар ч улсаас өөрийнхөө улсыг бүү доош нь оруул, ямар ч ах эгч байхгүй. Политика л гэж юм бидний хувь заяаг шийднэ.Үүнд бэлтгэлтэй боловсролтой байх шаардлагатай

      Хариулах

    • Монгол

      (95.118.33.63) 2020-04-11 21:30
      • 0
      • 1

      Орсууд угийн ийм бүдүүлэг тэнэг өөрсдийгөө бүгдийг мэддэг гэж боддог. Их заваан дээрэлхүү хүмүүс. Монголчууд орос ах гэж тэдэнд сүүд болдгоо болих хэрэгтэй л байгаа юм даа. Хэдэн арван жил хулхидуулж хууртаж явна.Одоо эднийг ах дүү гэж долигнохгүй хөрш орон гэж хараад адилхан харьцах хэрэгтэй.

      Хариулах